Нийтлэгдсэн 2021-02-05

НИЙСЛЭЛИЙН 49 ДҮГЭЭР ЦЭЦЭРЛЭГИЙН “БУЯНТ-УХАА” САЛБАР БҮЛЭГТ ХҮҮХЭД ЭЛСҮҮЛЭХ ТҮР ЖУРАМ

[vc_row 0=””][vc_column][vc_column_text 0=””]

Зорилго:
Иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтнуудын хүүхдүүдэд зориулсан “Байгууллагын цэцэрлэг”-ийн үйл ажиллагааг эхлүүлж байгаатай холбогдуулан тус газрын харьяа алба, салбарын ажилтнуудын хүүхдийг бүртгэх, сонгох, элсүүлэх үйл ажиллагааг зохицуулна.
Ерөнхий шаардлага:
Цэцэрлэгт Иргэний нисэхийн ерөнхий газар, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын хүүхдүүдийг хамруулна.
2020-2021 оны хичээлийн жилд 2-5 насны 210 хүүхэд элсүүлнэ. 2020 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 2 нас хүрсэн байх.

Сонгох шалгуур үзүүлэлт:
Цэцэрлэгт бүртгүүлэх хүүхэд дараах шалгуур үзүүлэлтийн аль нэгийг хангасан байвал зохино. Үүнд:

1. Иргэний нисэхийн салбарт гэр бүлээрээ ажиллаж байгаа ажилтны;
2. Өрх толгойлсон эцэг, эхийн;
3. Цэцэрлэгийн насны 2 ба түүнээс дээш насны хүүхэдтэй ажилтны;
4. Улсын цэцэрлэгт бүртгэлгүй;

Бүртгэх хугацаа:
Бүртгэл 2021 оны 02 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд цахимаар явагдана.
Сонгогдсон тохиолдолд дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:
Эцэг, эхийн иргэний үнэмлэхний хуулбар
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
Гэрлэлтийн баталгаа /гэр бүлээрээ ажиллаж байгаа ажилтнуудад хамаарна/
Жич: Цахим бүртгэлийн мэдээллийг байгууллагын цахим хуудас /www.mcaa.gov.mn/-аар болон facebook page /MCAA/-ээр мэдээлнэ. Энд дарж бүртгүүлнэ үү.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР

[/vc_column_text][/vc_column][/vc_row]

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper