Нийтлэгдсэн 2021-02-22

КОВИД-19 ВАКЦИНЖУУЛАЛТ, ТҮҮНИЙ ЭРГЭН ТОЙРОНД

Улс орнуудын Засгийн газар болон аялал жуулчлал, агаарын тээврийн салбарт “Вакцины пасспорт” гэсэн нэр томъёо шинээр гараад байгаа билээ. Вакцины цахим пасспортын талаар одоогоор бидний мэдэж байгаа зүйл юу вэ?
Америкийн Нэгдсэн Улс даяар Ковид-19 вакцин гарч эхлэх гэж байгаатай холбогдуулан дархлаажилт хийгдсэн тухай “паспорт” шаардагдах эсэхийг хэлэлцэж эхэллээ. Хүн амыг нийтээр нь вакцинжуулалтад хамруулан вакцин хийлгэсэн иргэнд паспорт олгосноор дотоод болон гадаад улс оронд чөлөөтэй аялах боломжийг олгох юм.
​Дэлхийн 290 орны агаарын тээврийн компанийг төлөөлөн ажилладаг Олон Улсын Агаарын Тээврийн Холбоо (IATA) нь 11 дүгээр сарын 23-ны өдөр аялагчдын цахим вакцины паспорт (IATA travel pass – ИАТА Аяллын нэвтрэх хуудас)-г боловсруулж, дуусах шатандаа орсноо мэдэгдсэн. Travel pass-г нэвтрүүлсэнээр зорчигчдын вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээлэл, Ковид-19 шинжилгээний хариуг нь агаарын тээврийн компаниуд, хилийн удирдлагууд зорчигчидтой ямар нэгэн харилцаа үүсгэхгүйгээр тусгай программын тусламжтай мэдэх боломжийг олгох юм.
Австралийн агаарын тээврийн Qantas компанийн гүйцэтгэх захирал Алан Жойс өнгөрсөн сард Network Nine телевизэд өгсөн ярилцлагадаа “Олон улсын нислэгээр зорчиж байгаа зорчигчдод нислэг эхлэхээс өмнө вакцинжуулалтад заавал хамрагдсан байх шаардлага тавигдаж байгаа тул бидний зүгээс аяллын журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна” гэж мэдэгдсэн.
​Их Британи Улсын Үндэсний эрүүл мэндийн алба (NHS)-аас вакцин хийлгэсэн тус улсын оршин суугч бүрт Ковид-19 үнэмлэх олгоно. Тус үнэмлэх нь вакцины төрөл, дугаар, эхний тунг тариулсан он сар өдөр, дараагийн тунг хэзээ хийлгэх тухай сануулах мессеж зэрэг мэдээллүүдийг агуулж тухайн албаны мэдээллийн санд бүртгэнэ. Энэхүү бичиг баримт нь агаарын тээврээр гадаад улс оронд зорчих, баар, ресторан хоолны газруудаар үйлчлүүлэхэд ашиглагдах паспортоос өөр юм.
Эх сурвалж: What Is a COVID-19 Immunity Passport—and Who Will Get One? | Health.com
Их Британийн засгийн газар нь ард иргэдээ дэлхийн бусад улс орноор агаарын тээвэр ашиглан чөлөөтэй зорчих боломжтой болгох үүднээс “вакцины паспорт” олгох ажилд туслах болно гэж сайд Жеймс Клевэрли мэдэгдсэн байна. Их Британи Улс вакцинжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэний ачаар тус улсын жуулчдыг хэд хэдэн улс орон энэ зун хүлээн авах боломжтой болсоноо мэдэгдээд байна.
Цар тахлын эсрэг вакцин нь Ковид-19 өвчнөөс урьдчилан сэргийлээд зогсохгүй мөн бусдад тараах эрсдлийг бууруулдаг болох нь батлагдсан. Ковид-19 вакцинд хамрагдсанаар хүмүүс илүү эрх чөлөөтэй амьдарч зорчих хөдөлгөөн нэмэгдэнэ. Үүнээс улбаалаад 2021 оны зун гэхэд эдийн засагт тэр хэмжээгээр маш том түлхэц үзүүлнэ гэдэгт найдаж байна.
Дани, Швед улсууд мөн адил ижил төстэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхлэхээ мэдэгдсэн байна. Швед улсын хувьд вакцинжуулалтад хамрагдсан хүмүүст давуу эрх олгож чөлөөтэй байлгах үүднээс вирусын гэрчилгээ олгох системийг 6 сар гэхэд нэвтрүүлж чадна гэж үзэж байна.
Одоогийн байдлаар дэлхийн олон орны аялагчид бусад оронд зорчихын тулд Ковид-19 шинжилгээний хариу сөрөг гарсанаа батлах шаардлага тулгарч байгаа бөгөөд түүгээр ч зогсохгүй мөн тухайн зорчиж байгаа улсдаа хөл хорионы дэглэмд орох болоод байна.
Дани улсын санал болгож буй систем нь вакцинд хамрагдсан хүмүүсийн гар утсанд “вакцины цахим паспорт”-ыг суулгаж өгсөнөөр аялах зөвшөөрлийг олгох явдал юм. “Энэхүү бичиг баримт нь таныг вакцинд хамрагдсаныг батлах ба үүнийгээ гар утсан дээрээ хадгалах боломжтой бөгөөд нэмэлт паспорт гэж ойлгож болно” гэж Данийн Сангийн сайд Мортен Боедсков хэллээ.
“Мicrosoft” компани нь гар утасны “хэтэвч” цэсэн дотор хадгалах боломжтой вакцины кодлогдсон гэрчилгээний ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд тус гэрчилгээ нь QR кодоор баталгаажна.
Дэлхийн эдийн засгийн форум, Нийтлэг төслүүдийн сангийн зүгээс сүүлийн 72 цагийн дотор сөрөг хариу гарсан эсэхийг шалгаж болох “CommonPass”-ийг туршиж байна.
Унгар улсад вакцин хийлгэсэн хүмүүст хуванцар карт олгох ба ингэснээр тус улсын хөл хорионы дэглэмийг дагаж мөрдөхгүй байх боломжийг олгоно. Вакцины цахим паспортыг Кипр, Дани, Грек, Унгар, Исланд, Польш, Португал, Словак болон Испани улсууд дэмжиж байна.
Эх сурвалж: Covid: What would a ‘vaccine passport’ allow you to do? | ITV News
Сингапур Эйрлайнс агаарын тээвэрлэгч (SIA) нь Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)-ны гаргаж буй “Travel Pass” ажлын хүрээнд эрүүл мэндийн цахим гэрчилгээг турших ажлыг эхлүүлээд байна.
Travel pass нь зорчигчдын Ковид-19-ийн шинжилгээ, вакцинжуулалтад хамрагдсан тухай мэдээллийг хадгална. Өнгөрсөн оны 12 дугаар сарын 23-ны өдөр Сингапур Эйрлайнс агаарын тээвэрлэгч нь Жакарта – Сингапур, Куала Лумпур – Сингапур чиглэлийн нислэг гүйцэтгэхэд Travel pass-ыг анх туршисан ба үр дүнг тооцон үзээд амжилттай тохиолдолд SIA-ийн нислэг гүйцэтгэдэг бүх чиглэлд үүнийг ашиглах боломжтой гэж үзэж байна. Жакарта болон Куала Лумпур дахь сонгогдсон эмнэлгүүдэд Ковид-19 шинжилгээ өгсөн иргэдэд QR код бүхий эрүүл мэндийн цахим эсвэл цаасан гэрчилгээ өгнө. Нисэх онгоцны буудлын бүртгэлийн ажилтан болон Сингапурын цагаачлалын алба тус цахим гэрчилгээний жинхэнэ эсэхийг мобайл APP программ ашиглан баталгаажуулах ба цаасан гэрчилгээг гар аргаар шалгуулан зорчих боломжтой.
Энэхүү үйл явц нь одоо ашиглагдаж буй протоколуудаас илуу баталгаатай, хурдан байгаа тул нисэх буудлын бүртгэлийн ажилтнууд болон цагаачлалын албаныхан шалгалтуудыг түргэн шуурхай гүйцэтгэхэд нэмэр болж байгаа талаар Сингапур Эйрлайнс агаарын тээвэрлэгч онцлон дурьдсан байна.
Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA) -ны Timatic бүртгэлийн систем нь Ковид-19-ийн шинжилгээний хариу болон нисэх буудал руу нэвтрэх үеийн шаардлагуудын талаарх мэдээллийг үзүүлнэ. Энэ нь Travel pass-ын модульчлагдсан шийдлийн нэг хэсэг бөгөөд аялалын туршид зорчигчид улс орон бүрийн Ковид-19-ийн шинжилгээ, түүнтэй холбоотой дүрэм, журмыг өөрсдийн зүгээс амар хялбар, аюулгүй байдлаар гүйцэтгэн аялах боломжийг олгож байгаа явдал юм. 2021 оны дунд үеэс эхлэн Сингапур Эйрлайнс агаарын тээвэрлэгч нь Travel Pass программыг Singapore Air гар утасны аппликейшнд нэгтгэхээр төлөвлөж байна.
Эх сурвалж: Singapore Airlines trials new digital health passport – Airline Ratings.com
Монгол Улсын хувьд хурууны хээ, иргэний үнэмлэхийн QR кодыг идэвхжүүлж, вакцины хоёр тунгаа хийлгэсэн иргэнд гадаадад зорчих тохиолдолд карт өгнө. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэвтэр гэж байдаг түүнд үндэслэн вакцин хийлгэсэн иргэдийн мэдээллийг бүртгэж, нотломж олгоно гэж Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн байна.
Эх сурвалж: Эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан Clubhouse платформд Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг зочноор урин КОВИД-19-ийн шинжилгээ, вакцинжуулалттай холбоотой асуудлаар Пүрэв гарагт ярилцсаныг ikon.mn онцолсон байна.
Бэлтгэсэн: ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газар.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper