Нийтлэгдсэн 2021-02-22

ТУСГАЙ ҮҮРГИЙН НИСЛЭГИЙН ХУВААРИУД ГАРЛАА

Энэ сарын 24-нд Истанбул, 26-нд Сөүл чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Мөн ирэх гуравдугаар сард үйлдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь гарчээ.
Тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарладаг байсныг багасгаж 10 хоног болгосон байна.
Мөн гадаадаас ирэх иргэд PCR шинжилгээнд хамрагдсан байх ёстой бөгөөд эх орондоо ирсний дараа зочид буудалд тусгаарлагдах хугацаандаа 2, 8 дахь өдрүүдэд давтан шинжилгээ өгнө. Хариу сөрөг гарсан тохиолдолд 10 дахь хоногт гэртээ гарна. 14 хоног тусгаарлагдах шаардлагын хүрээнд үлдсэн 4 хоногийг гэрээр нь тусгаарлан ажиглана.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper