БНЭУ-ын Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун буюу 75 000 хүнийг дархлаажуулах вакциныг тээвэрлэсэн “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06.20 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд газардлаа.
Оксфордын их сургуулийн эрдэмтэд АстраЗенека компанитай хамтран бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины уг хувилбарыг Энэтхэгийн “Serum” институтад үйлдвэрлэсэн бөгөөд вакциныг Мумбай хотоос “МИАТ” ХК-ийн тусгай үүргийн онгоцоор татан авлаа. Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцинжуулалт маргааш эхлэх бөгөөд эхний ээлжинд эрүүл мэндийн салбарын 50 мянга гаруй ажилтныг дархлаажуулах юм.
Монгол улс дөрвөн төрлийн вакцин оруулж ирж, хүн амынхаа 60 хувийг Ковид19 халдварын эсрэг дархлаажуулахаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас зөвшөөрөгдсөн AstraZeneka, Pfizer/ BioNtech вакцинуудыг оруулж ирнэ