Нийтлэгдсэн 2021-02-27

МОНГОЛ, АМЕРИКИЙН ИРГЭНИЙ НИСЭХИЙН “ТЕХНИКИЙН АЖЛЫН ХЭСЭГ”-ИЙН АНХДУГААР ХУРАЛ БОЛОВ

Улаанбаатарын цагаар 08:00, Вашингтоны цагаар 18:00-д өнөөдөр Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар, АНУ-ын Тээврийн Яам, АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа, АНУ-ын Тээврийн Аюулгүй байдлын агентлагийн төлөөллийн хооронд цахим хурал боллоо.
Энэ нь хоёр улсын зөвхөн мэргэжлийн байгууллага буюу Иргэний нисэхийн байгууллага хооронд, харилцан хоёр улсад тогтмол нислэг үйлдэх асуудлын хүрээнд мэдээлэл солилцсон анхны хуралдаан байлаа. Тус хуралд мөн Монгол дахь АНУ-ын Элчин сайд оролцохдоо АНУ-ын төлөөлөгчдийг тэргүүллээ.
Цахим хурлыг Иргэний нисэхийн ерөнхий газрын Дэд дарга Б.Алтанцом нээж үзэг хэлсэн. Улмаар талууд харилцан төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулсан юм.
Хурлын үеэр ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр Иргэний нисэхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн агуулга болон хуулийн төсөл аль шатанд яваа талаар танилцуулга хийсэн. Түүнчлэн COVID-19 цар тахалын улмаас өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш Монгол Улсад тогтоосон 3 удаагийн хөл хорио зэргээс шалтгаалан хууль батлагдах явц удааширч байгааг дурдлаа.
АНУ-ын Тээврийн яамны Олон Улсын Харилцааны Газрын захирал Бенжамин Тэйлор АНУ руу шууд нислэг үйлдэхэд шаардлагатай арга хэмжээний талаар мөн товч танилцуулга хийсэн. Тэрбээр “АНУ руу хуваарьт шууд нислэг үйлдэх хамгийн эхний шат бол Агаарын харилцааны хэлэлцээр байгуулах шаардлагатай. АНУ-ын хувьд зорчигч, ачаа аль алийг нь багтаасан эрх зүйн зохицуулалт байгуулах сонирхолтой” гэлээ.
АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Олон улсын хөтөлбөр, бодлогын хэлтсийн Нислэгт тэнцэх чадварын байцаагч Луи Алварез АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны IASA аудитын талаар, ИНЕГ-ын Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт, зохицуулалтын алба/НААХЗА/-ы Ахлах байцаагч Ч.Дарьсүрэн ИНЕГ АНУ-ын IASA аудитад хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд хийж гүйцэтгэж буй ажлын талаар тус тусын товч танилцуулга хийв.
Хуралд ИНЕГ-ын НААХЗА-ны дарга Ё.Эрдэнэбат болон бусад албаны хүмүүс Америкийн талаас Холбооны нисэхийн захиргааны Хойд Азийн бүс хариуцсан Ахлах төлөөлөгч Николь Дидик Вэлс, АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын агентлагийн Бээжин дэх атташей Ларри Тарплей зэрэг бүрэлдэхүүн оролцсон.
Хурлын төгсгөлд Монгол Улс, АНУ-ын хоорондох энэхүү “Техникийн ажлын хэсэг”-ийн өргөтгөсөн хурлыг улирал тутамд хийж, үр дүнг хэлэлцэж байх саналыг Монголын талаас гаргаж талууд санал нэгдэн дараагийн хурлыг 2021 оны 6 дугаар сарын эхэнд зохион байгуулахаар тохиролцлоо.
Мөн хурлын төлөвлөгөөнд тусгасны дагуу “Техникийн ажлын хэсэг”-ийн дор Эдийн засгийн, Аюулгүй ажиллагааны, Аюулгүй байдлын дэд группыг байгуулах, хоёр талаас төлөөлөн ажиллах ажилтнуудыг томилхоор боллоо.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper