Иргэний нисэхийн үндэсний төвийн Нислэгийн журам боловсруулалтын алба нь Улаанбаатар хотын “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын VOR/DME болон NDB ашигласан хэрэглэлээр нисэн гарах нислэгийн журмуудыг шинэчлэн боловсруулж, гэрчилгээжүүллээ.
Эдгээр журам нь 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болох нисэхийн мэдээллийн эмхтгэлийн AIRAC AIP AMDT 01/21-ээр зарлагдан, нислэгийн үйл ажиллагаанд ашиглагдана.