ИНЕГ-ын АННББЗГ-аас ИНҮТ болон Нислэгийн хөдөлгөөний удирдлагын шинэ төвийн ашиглалтын бэлтгэл ажлыг зохион байгуулах Ажлын хэсгийн төлөөллүүдийг оролцуулсан 3 талт хамтарсан уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад ИНЕГ-ын Дэд дарга Б.Алтанцом, АННББЗГ-ын дарга Д.Эрдэнэбаатар, ИНҮТ-ийн дарга П.Мөнхжаргал болон холбогдох албаны удирдлага, мэргэжилтнүүд оролцож, иргэний нисэхийн эрх зүйн зохицуулалт, бодлогын тогтолцооны асуудлаар болон агаарын навигацийн чиглэлээр баримтлах бодлого, тулгамдаж буй хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх, ажлын уялдаа холбоог сайжруулах тухай хэлэлцэж, цаашид хамтран ажиллах зарчмаа харилцан тохиролцлоо.
Уулзалтад оролцогч талууд ИНЕГ-ын АННББЗГ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй танилцаж, хамтран хэрэгжүүлэх ажлуудын хүрээнд хэлэлцүүлэг явуулав. Хурлаас агаарын зайн зохион байгуулалт хариуцсан бие даасан нэгжтэй болох хэрэгцээ шаардлагыг судлах, агаарын навигацийн үйлчилгээнд ашиглаж байгаа тоног төхөөрөмжийг гэрчилгээжүүлэх ажлыг чиг үүргийн дагуу шилжүүлэхээр тохиролцсоны зэрэгцээ 3 талт уулзалтыг тогтмол хугацаанд зохион байгуулж, ажлын уялдаа холбоог ханган ажиллаж байхаар шийдвэрлэлээ.