Нийтлэгдсэн 2021-03-15

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБЫН ХУРЛЫН ШИЙДВЭР

2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр
№ 08 Улаанбаатар хот
Иргэний нисэхийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах түр штабын наймдугаар хурлыг 2021 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 21 цаг 00 минутад цахимаар зохион байгуулав. Тус хуралд Иргэний нисэхийн ерөнхий газрын гамшгаас хамгаалах түр штаб болон ИНҮТ-ийн гамшгаас хамгаалах штабын гишүүд тус тус оролцов.
ХЭЛЭЛЦСЭН НЬ:
УОК-ын 2021 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хурлаар Улаанбаатар хотод 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг 3 дугаар түвшинд буюу улбар шар түвшинд шилжихтэй холбогдуулан мөн Нийслэлийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/161 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах талаар тус тус хэлэлцэв.
ШИЙДВЭРЛЭСЭН нь:
1. Иргэний нисэхийн үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай нийт ажилтнуудын 30 хүртэл хувийг ажлын байранд ажиллуулах хуваарь гаргаж, үйл ажиллагааг үе шаттайгаар эхлүүлэхийг Хууль, эрх зүй, дүрмийн боловсруулалтын газар /П.Ариунболд/-т, Иргэний нисэхийн үндэсний төв /П.Мөнхжаргал/-д;
2. Ажлын байр, өрөө тасалгаа, үйлчилгээний заал танхимууд болон тээврийн хэрэгсэл зэрэг объектуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахад шаардлагатай материал, хэрэгслээр хангаж, тэдгээрийн зарцуулалтад хяналт тавьж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалтын газар /Ч.Нямсүрэн/-т, Иргэний нисэхийн үндэсний төв /П.Мөнхжаргал/-д;
3. Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу чиглэсэн зорчих хөдөлгөөнийг 2021 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай хаахаар төлөвлөж байгаа тул зорчих хөдөлгөөнийг нээх хүртэл хугацаанд орон нутагт албан томилолтоор явуулахгүй байх, зайлшгүй шаардлагаар орон нутагт албан томилолтоор ажиллаж буй ажилтнуудад хяналт тавих, мэдээ мэдээллээр хангах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саатал, доголдол гаргахгүй байх талаар онцгой анхаарч ажиллахыг Иргэний нисэхийн үндэсний төв /П.Мөнхжаргал/-д;
4. Зорчих хөдөлгөөн хязгаарлахтай холбогдуулан орон нутгийн нисэх буудлуудад хийгдэх төлөвлөгөөт үзлэг, шалгалтыг зайнаас зохион байгуулж, нислэгийн аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдлыг хангаж ажиллахыг Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба /Ё.Эрдэнэбат/-нд;
5. Хувь хүний сахилга бат, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэн амны хаалтыг тогтмол зүүх, хүн хоорондын зайгаа барих, гараа ариутгах дадал хэвшлийг сахиулах, хэвшүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, анхааруулга, сануулга өгч ажиллахыг газар, салбар, нэгжийн дарга, нийт ажилтнуудад;
6. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцины талаар болон үндэсний хэмжээнд хийгдэх дархлаажуулалтын талаарх баталгаат эх сурвалж бүхий мэдээ, мэдээллийг нийт ажилтнуудад хүргэж, вакцинжуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж ажиллахыг нийт газар, салбар, нэгжийн дарга нарт;
7. Иргэний нисэхийн салбарын хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулж болзошгүй цаг агаарын гамшигт үзэгдэл болж байгаатай холбогдуулан шаардлагатай мэдээ, мэдээллийг шуурхай дамжуулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авах, шаардлагатай техник, хүн хүчийг бэлэн байдалд байлгаж ажиллуулах, учирч буй хохирлыг арилгах, сэргээн засварлах болон шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг Иргэний нисэхийн үндэсний төв /П.Мөнхжаргал/-д тус тус даалгав.
ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper