Нийтлэгдсэн 2021-03-19

ИНЕГ-ЫН ДАРГАД УРИЛГА ИРЖЭЭ

ОХУ-ын Москва хотын Иргэний Нисэхийн Техникийн Улсын Их Сургуулийн 50 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан тус сургуулийн захирал Б.П. Елисеев ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд урилга ирүүлжээ.
Агаарын тээврийн бодлого, төлөвлөлтийн газраас Урилгыг хөрвүүлсэн албан бус орчуулгыг та бүхэнд хүргэж байна.
ХҮНДЭТ Л.БЯМБАСҮРЭН ТАНАА…
2021 оны 5 дугаар сарын 25-26-ны өдрийн хооронд ОХУ-ын Москва хотын Иргэний Нисэхийн Техникийн Улсын Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойн баярт зориулж “Иргэний нисэх шинжлэх ухаан, техник, нийгмийн хөгжлийн өнөөгийн үе шатанд” сэдэвт Олон улсын шинжлэх ухаан, техникийн бага хурал зохион байгуулагдана.
Тус бага хурлаар иргэний нисэхэд тулгамдаж буй асуудлууд болон хэтийн төлөв, шинжлэх ухаан мөн техникийн ололт амжилтыг сурталчлах талаарх илтгэлүүдийг хэлэлцэх болно.
Бага хурал нь биеэр оролцох хэлбэрээр явагдах боловч цар тахлын нөхцөл байдал хүндэрвэл цахим хэлбэрт шилжин зохион байгуулах боломжтой.
Бага хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mstuca.ru/ цахим хуудасны “Эрдэм шинжилгээний судалгаа цэс руу орж МИНТУИС бага хурал ” хэсгээс танилцах боломжтой.
Та болон танай байгууллагын хамт олныг энэхүү бага хуралд өргөнөөр оролцохыг урьж байна.
Хүндэтгэсэн:
МИНТУИС -ын захирал Б.П. Елисеев
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper