Нийтлэгдсэн 2021-03-23

ХАТУУ ХӨЛ ХОРИО ТОГТООХ ЭСЭХ ИРГЭН БҮРИЙН ХАРИУЦЛАГААС ХАМААРНА

Улсын онцгой комиссын өчигдрийн өргөтгөсөн хуралдаанаар ковидын тархалт нэмэгдэж байгаа ч хөл хорио тогтоохгүй, аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлахгүй байхаар шийдвэрлээд байна.
Гэвч иргэн бүр хариуцлагатай байхыг сануулж хэрэв ковидын халдварлалт, тархалт улам нэмэгдэх, иргэн халдвар авахаас урьдчилан сэргийлэх ухамсар, үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй бол хөл хорио хатуу тогтооход хүргэж болзошгүйг анхаарууллаа.
Өөрөөр хэлбэл, доройтсон эдийн засгаа сэргээх, иргэдийн амьжиргааны орлого, хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг царцаахгүйн тулд онцгой байдлын зэрэглэлийг нэмэгдүүлэхгүй байх дээрх шийдвэрийг гаргаж байгаач цаашид авах арга хэмжээ нь хувь хүн бүрийн хариуцлагаас хамаарах болж байна.
Тиймээс иргэний нисэхийн салбарт ажилладаг ажилтан бүр, иргэн бүр хувийн ариун цэвэр, тахлаас урьдчилан сэргийлэх ариутгалын зөвлөмжүүдийг чанд мөрдөх, олон нийтийн газраар зорчихгүй байх, хүн хоорондын зай барих, ажлын хамт олон, гэр бүлээ аюулт вирусээс хамгаалахын төлөө чармайж ажиллахыг уриалж байна.
ИНЕГ-ЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ.
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper