Нийтлэгдсэн 2021-04-01

ХАЛДВАР АВСАН ИРГЭДИЙН 30 ГАРУЙ ХУВЬ АЖЛЫН ГАЗРААСАА АВЧЭЭ

Халдвар авсан иргэдийн 30 гаруй хувь нь ажлын газраасаа авч байгаа тул амны хаалтыг тогтмол зүүж, олноороо нийлж тамхилахгүй байхыг Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албаны дарга анхааруулжээ.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар, нийт 311 мянга 266 хүн дархлаажуулалтад хамрагдаад байна. Гэвч вакцины эхний тунг хийлгэсэн 532 хүн халдвар авчээ. Вакцины эхний тунг хийлгээд 14 хоноод 40-50 хувийн дархлаа тогтож, 2 дахь тунг хийлгээд мөн 14 хоноод бүрэн дархлаатай болно. Тиймээс вакцин хийлгэсэн ч амны хаалтаа тогтмол зүүж, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахихыг мэргэжлийн хүмүүс зөвлөсөөр байгаа юм.
Засгийн газраас вакцинжуулах ажлыг 2-3 дахин эржимжүүлж, өдөрт 13-15 мянган хүнийг дархлаажуулалтад хамруулахаар зорьж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper