Нийтлэгдсэн 2021-04-27

САЛБАРЫН НИЙТ АЖИЛТНУУДЫН 50 ХУВЬ НЬ 2 ДАХЬ ТУНГАА ХИЙЛГЭЖЭЭ

Иргэний нисэхийн салбарын ажилтнууд Улсын онц чухал салбарт нислэгийн аюулгүй байдлыг хангаж ажилладаг, байгууллагын 24 цагийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байх, хайртай хамт олноо тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зэрэг хариуцлагаа ухамсарлан ковидын эсрэг дархлаажуулалтад идэвхитэй хамрагджээ.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт иргэний нисэхийн салбарын ажилтнуудын 78,45, орон нутаг 55 хувь нь дархлаажуулалтад хамрагдсан байна. Салбарын хэмжээнд нийт ажилтнуудын 50 хувь нь вакцины 2 дахь тунгаа хийлгэжээ.

Байгууллагын зүгээс Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвтэй хамтран нэн даруй дархлаажуулалтад хамрагдах шаардлагатай ажилтнуудаа нэгдсэн зохион байгуулалттайгаар тодорхой өдрүүдэд вакцинжуулж ажилласан. Мөн бусад ажилтнуудаа оршин суугаа харьяа дүүрэг, хорооддоо вакцинд хамрагдах нөхцөл, бололцоог бүрдүүлж өгч ажилласаар байгаа билээ.

Тиймээс хатуу хөл хорионы хугацаа дуусахад салбарын дийлэнх ажилтнууд ковидын эсрэг дархлаажуулалтын 1, 2 дахь тунд бүрэн хамрагдаж, хамт олны дунд сүргийн дархлаа тогтсон байх төлөвтэй байна.

Хэдийгээр нийслэлд хатуу хөл хорио тогтоосон байгаач вакцинжуулалтын цэгүүд ажиллаж, эрүүл мэндийн салбарын ажилтнууд нийт хүн амынхаа эрүүл энхийн төлөө өдөр, шөнөгүй зүтгэсээр байгаа.

Үлдсэн хугацаанд дархлаажуулалтад хамрагдаж амжаагүй ажилтнууд харьяа дүүрэг, хороодод байрлах цэгүүдээр идэвхитэй үйлчлүүлж, вакцинд бүрэн хамрагдсан бусад хамт олныхоо хичээл, зүтгэлд хүндэтгэлтэй хандана гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн дулаан хувцаслаж, дугаарлалт гайгүй байгаа цэгүүдэд очиж цар тахлын эсрэг дархлаажуулалтдаа идэвхитэй хамрагдаарай.

ИНЕГ-ЫН ГАМШГААС ХАМГААЛАХ ТҮР ШТАБ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper