Нийтлэгдсэн 2021-05-13

“ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ” ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖЛЭЭ

2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам” болон “Агаарын тээврийг хялбаршуулах журам” батлах тогтоолын төслүүдийг хэлэлцээд Засгийн газрын гишүүд бүрэн дэмжсэн байна.

Монгол Улс 1989 онд нэгдэн орсон “Олон улсын иргэний нисэхийн тухай” Чикагогийн конвенцын Хавсралт 9, 17-ын стандарт, зөвлөмжийн дагуу Засгийн газрын 2007 оны 175 дугаар тогтоолоор “Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”, 2010 оны 289 дүгээр тогтоолоор “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-ийг тус тус батлан хэрэгжүүлж байгаа.

“Иргэний нисэхийн аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр”-т 4, “Агаарын тээврийг хялбаршуулах үндэсний хөтөлбөр”-т 2 удаагийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж, 50-иас дээш хувьд нь зарчмын болон техникийн чанартай өөрчлөлт орсны зэрэгцээ дээрх хөтөлбөрүүд батлагдсанаас хойш 11-14 жил өнгөрч, цаг хугацааны хувьд ч эрх зүйн шинэчлэлийн бодлогод нийцүүлэх шаардлага бий болсон юм. Иймд ИНЕГ-ын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг баримт бичгийг шинэчлэн боловсруулах үндэслэл, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн цар хүрээг тодорхойлон, мэдээлэлд дүн шинжилгээ хийн асуудлыг шийдвэрлэх арга зам, үр дүн, үр нөлөөг үнэлж, иргэний нисэхийн салбарын чухал ач холбогдол бүхий эрх зүйн баримт бичиг болох хөтөлбөрүүдийг бүрэн шинэчлэн боловсруулан, хөтөлбөрт оролцогч байгууллагууд болон Засгийн газрын гишүүдээс холбогдох санал авах ажлыг зохион байгуулсан.

Дээрх хөтөлбөрүүдийг Чикагогийн конвенцын Хавсралт 9, 17-ын стандарт, шаардлагын дагуу “National programme” буюу “Үндэсний хөтөлбөр” гэсэн нэршилтэй, агуулгын хувьд “Нислэгийн аюулгүй ажиллагаа, найдвартай ба үр ашигтай байдлыг хангах дүрэм, журам, үйл ажиллагааны горимыг хэрэгжүүлэх замаар иргэний нисэхийг хөндлөнгийн хууль бус үйлдлээс хамгаалах” болон “Агаарын хөлөг, нисэх багийн гишүүд, зорчигч, ачаа шуудан болон бусад эд зүйлсийг хүндрэл, чирэгдэл, саадгүйгээр улсын хил нэвтрүүлж, хилийн хяналт шалгалтын үйл ажиллагааг давхардалгүй, шуурхай зохион байгуулах”-д чиглэгдсэн тогтмол хэрэгжүүлбэл зохих өдөр тутмын арга хэмжээ, байгууллагуудын үйл ажиллагааг үндэсний хэмжээнд уялдуулан зохицуулах журамласан баримт бичиг гэж үзсэн тул 2020 оны “Хөгжлийн бодлого, түүний удирдлагын тухай” хуульд заасан хөгжлийн зорилтот хөтөлбөрийн тодорхойлолтод тусгасан бүрдэл, шалгуур үзүүлэлтүүдэд нийцүүлэн нэршлийг өөрчилж, “Иргэний нисэхийн аюулгүй байдлын журам”, “Агаарын тээврийг хялбаршуулах журам” болгон өөрчилж байгаа юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper