Нийтлэгдсэн 2021-05-18

ТАЛАРХАЛ

Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн Нислэгт тэнцэх чадварын хяналтын ахлах байцаагч, бидний эрхэм хүндэт нөхөр Гүржавын Цэдэнбалжир нь 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас зуурдаар таалал төгссөн билээ.

Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, садан төрөл, хамт олон, найз нөхдийн уй гашууг хуваалцан, буяны ажил үйлсэд нь чин сэтгэлийн болон санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлсэн Иргэний нисэхийн ерөнхий газар, Иргэний нисэхийн үндэсний төв, МИАТ ХК,  Хүннү Эйр ХХК, Изинис Эйрвэйз ХХК, Хөвсгөл аймаг дахь Мөрөн нисэх буудлын хамт олон, мөн талийгаачийн найз нөхөд, түүнтэй мөр зэрэгцэн хамт сургуульд суралцаж явсан курсын нөхөд, түүний шавь нар, ялангуяа талийгаачийн алтан шарилыг эх нутагт нь залахад нь зориулж буяны нислэг үйлдсэн Аэромонголиа ХХК-ийн хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн угаас талархлаа илэрхийлж байна.

  Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын хамт олноос

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper