Нийтлэгдсэн 2023-07-27

ҮНЭМЛЭХ ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТЭС

Зорилго: Энэ нэгж нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаас шилжигдсэн эрх /Иргэний нисэхийн 6 дүрэм/-ийн хүрээнд иргэний нисэхийн аюулгүй ажиллагааг хангуулахад мэргэжлийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлнэ.
Эрх зүйн орчин: Олон улсын иргэний нисэхийн тухай Чикагогийн конвенц,  Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хууль болон бусад хууль тогтоомж, ОУИНБ-аас гаргасан практик зөвлөмж, ИНБД, нисэхийн стандарт шаардлага,  ИНЕГ-ын даргын тушаал, журам, зааврууд.
Үйл ажиллагаа: Иргэний нисэхийн үндсэн мэргэжлийн боловсон хүчнийг үнэмлэхжүүлэх, гэрчилгээжүүлэх, иргэний нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх, Үүнд:
Хяналт шалгалт:

  • гэрчилгээжүүлэлт
  • төлөвлөгөөт үзлэг шалгалт
  • төлөвлөгөөт бус үзлэг шалгалт
  • баримт бичгийн хяналт
  • гэнэтийн үзлэг шалгалт

Хувь хүнд:

  • ИНД-61 “Нисгэгчийн үнэмлэх, зэрэглэл”
  • ИНД-63 “Нислэгийн инженерийн үнэмлэх, зэрэглэл”
  • ИНД-65 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл”
  • ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх зэрэглэл”
  • ИНД-67 “Эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ”

Байгууллагад:

  • ИНД-141 “Нисэхийн сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт”
  • ИНД-147 “Нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллага гэрчилгээжүүлэлт”

Хэлтсийн зохион байгуулалтын бүтэц: Тус хэлтсийн батлагдсан орон тоо-8

  1. Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн дарга бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  2. Нислэгийн хөдөлгөөн хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын Ахлах байцаагч
  3. Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтан хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  4. Эрүүл мэнд хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  5. Сэтгэл зүй хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  6. Гадаад хэлний ур чадварын шалгалт хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч
  7. Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын мэргэжилтэн

Үүрэг: Хувь хүний үнэмлэх зэрэглэл, гэрчилгээний хүчин төгөлдөр байдал, ур чадварын хадгалалт болон нисэхийн сургалтын байгууллага, нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллагын үйл ажиллагаанд дараах чиглэлээр хяналтыг тавина. Үүнд:

  • ИНД-61 “Нисэгчийн үнэмлэх зэрэглэл” дүрмийн дагуу нисгэгчийн үнэмлэх зэрэглэл, гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэрэглэлийн хүчинтэй хугацааг сунгах;
  • ИНД-63 “Нисэх инженерийн үнэмлэх, зэрэглэл” дүрмийн дагуу нисэх инженерийн үнэмлэх зэрэглэл, гадаадын нисэх инженерийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэрэглэлийн хүчинтэй хугацааг сунгах;
  • ИНД-65 “Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл” дүрмийн дагуу нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэрэглэлийн хүчинтэй хугацааг сунгах;
  • ИНД-66 “Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх” дүрмийн дагуу агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх, зэрэглэл, гэрчилгээ олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, зэрэглэлийн хүчинтэй хугацааг сунгах;
  • ИНД-67 “Иргэний нисэхийн эрүүл мэндийн стандарт болон гэрчилгээ” дүрмийн дагуу Эрүүл мэндийн гэрчилгээ олгох, үнэмлэх эзэмшигчтэй холбоотой асуудлаар үзлэг шалгалт хийх;
  • ICAO-ийн хэлний ур чадварын шалгалт авах үйл ажиллагаа шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавих;
  • ИНД-141 “Иргэний нисэхийн сургалтын байгууллага гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу гэрчилгээ олгох, өөрчлөлт оруулах, дүрмийн дагуу иргэний нисэхийн сургалтын байгууллагын ерөнхий зааврыг хүлээн зөвшөөрөх;
  • ИНД-147 “Нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллагын гэрчилгээжүүлэлт” дүрмийн дагуу гэрчилгээ олгох, өөрчлөлт оруулах, иргэний нисэхийн сургалтын байгууллагын ерөнхий зааврыг хянах, батлах;

ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ОЛГОДОГ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙН ХУГАЦАА

Гэрчилгээний нэр Зөвшөөрлийн төрөл Үндэслэл Хугацаа
1 Нисгэгчийн үнэмлэх ATPL  (А/Н)
CPL (А/Н)
PPL (А/Н)
ИНД-61.5 Хугацаагүй.
2 Зэрэглэл Агаарын хөлгийн маяг
Багш нисгэгч
Шалгагч нисгэгч
Хэрэглэлийн зэрэглэл
Хөдөө аж ахуйн зэрэглэл
Аэробатик нислэгийн зэрэглэл;
Глайдер чирэх зэрэглэл;
Шүхэр хаях зэрэглэл;
Нисгэгчийн химийн зэрэглэл;
Агаараас бордоо цацах зэрэглэл;
Агаараас шингэн цацах зэрэглэл;
Агаараас мэрэгчийн хор цацах зэрэглэл.
ИНД-61 12 сар хүртэл
3 Гадаадын нисгэгчийн үнэмлэхийг баталгаажуулсан зөвшөөрөл Зөвшөөрөл ИНД-61.9.(b) 6 сар хүртэл
4 ИКАО хэлний ур чадвар Тэмдэглэгээ ИНД-61.11(b) IV Level 3 жил,
V Level 6 жил,
VI Level Хугацаагүй.
5 Hислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны үнэмлэх НХУийн үнэмлэх,
НМАны үнэмлэх
ИНД-65 Хугацаагүй.
6 Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний ажилтны зэрэглэл AEROD
APP
APP(R)
AREA
AREA(R)
ADF
AFR
ИНД-65 12 сар хүртэл
7 Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн ИКАО хэлний ур чадвар Annex 1, ИНД-65.13, AC65.1 IV Level 3 жил,
V Level 6 жил,
VI Level Хугацаагүй.
8 Агаарын хөлгийн техник үйлчилгээний ажилтны үнэмлэх AMEL ИНД-66  B Бүлэг Хугацаагүй.
9 Зэрэглэл Агаарын хөлгийн техник үйлчилгээний инженерийн зэрэглэл ИНД-66  C Бүлэг 24 сар хүртэл
10 Техник үйлчилгээг баталгаажуулах гэрчилгээ Гэрчилгээ ИНД-66  D Бүлэг 24 сар хүртэл
11 Эрүүл мэндийн гэрчилгээ 1-р ангилал ИНД-67.61 1 жил
60 наснаас дээш 6 сар
12 Эрүүл мэндийн гэрчилгээ 2-р ангилал ИНД-67.61 40 наснаас доош 5 жил
40 наснаас дээш 2 жил
12 Эрүүл мэндийн гэрчилгээ 3-р ангилал ИНД-67.61 40 наснаас доош 4 жил
40 наснаас дээш 2 жил
13 Нисэхийн сургалтын байгууллага гэрчилгээжүүлэлт Гэрчилгээ ИНД-141 5 жил
14 Нисэхийн техник үйлчилгээний сургалтын байгууллага гэрчилгээжүүлэлт Гэрчилгээ ИНД-147 5 жил
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper