Нийтлэгдсэн 2021-06-08

НИСЭХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ГЭРЧИЛГЭЭ

Иргэний нисэхийн тухай Монгол Улсын хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.12 дахь хэсэг, Иргэний нисэхийн дүрэм-140 “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт”-ийн 140.5.(a)-д тус тус заасны дагуу нисэх буудлын болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэхийг хүсэж өргөдөл гаргасан хуулийн этгээдэд Иргэний нисэхийн ерөнхий газраас гэрчилгээ олгоно.

Иргэний зориулалттай нисэх буудлын болон агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хангах үйлчилгээ эрхлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага, өргөдөл гаргахад бүрдүүлэх баримт бичиг, гэрчилгээжүүлэлтэд тавигдах шаардлага, үйл ажиллагааны зааврын талаар шаардлагуудыг ИНД-140 “Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллага, гэрчилгээжүүлэлт” дүрмээс үзнэ үү.

 ИНД-140-ийн дагуу гэрчилгээжсэн Иргэний нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагууд

Нисэхийн аюулгүй байдлын үйлчилгээний байгууллагын гэрчилгээ олгогдсон байгууллагуудын нэр Гэрчилгээ эзэмшигч байгууллагуудын хаяг Гэрчилгээний дугаар Анх гэрчилгээ олгосон огноо Гэрчилгээний хүчинтэй хугацаа
1. Иргэний нисэхийн үндэсний төвийн Аюулгүй байдал, хамгаалалтын алба 17120, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо, Монгол Улс 140-21  2022.02.16 2024.05.16
2. Гурвансайхан нисэх буудал Өмнөговь аймаг, Даланзадгад хот 140-03 2010.09.16 2024.03.01
3. Отгонтэнгэр нисэх буудал Завхан аймгийн Алдархаан сум 140-04 2010.09.23 2026.09.01
4. Ховд нисэх буудал Ховд аймгийн Жаргалант сум, Бугат баг 140-05 2010.09.30 2026.10.29
5. Чойбалсан нисэх буудал Дорнод аймгийн Хэрлэн сум, 8-р баг 140-06 2010.10.06 2024.08.01
6. Мөрөн нисэх буудал Хөвсгөл аймгийн Мөрөн сум, 1-р баг 140-08 2010.11.08 2026.09.28
7. Алтай нисэх буудал Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Жаргалант баг 140-12  2010.12.03 2024.09.01
8. Өлгий нисэх буудал Баян-Өлгий аймгийн Өлгий сум, 6-р баг 140-15 2010.12.10 2025.10.30
9. Дэглий цагаан нисэх буудал Увс аймгийн Улаангом сум, 5-р баг, Цэдэнбалын гудамж-1 140-17 2011.06.24 2026.06.15
10. Эй Си Эйч Сервисес ХХК Чингэлтэй дүүрэг, 3-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-36, Учралт төвийн байр, 201 тоот, УБ-14250 140-18  2015.01.30 2025.03.12
11. Баянхонгор нисэх буудал Баянхонгор, 9-р баг “Есөнбулаг” 140-14  2010.12.10 2024.06.08

ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Аэродром, агаарын навигацийн хяналтын хэлтэс

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper