Вакцины 2 тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж, халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэйг ХӨСҮТ-ийн удирдлага анхааруулж байна.
Өчигдөр болсон УОК-ийн хурал дээр ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр вакцины дараах эсрэг биеийн тогтоц болон вакцины үр нөлөөг судалсан талаар мэдээлэл хийх үеэрээ энэ тухай анхаарууллаа.
Тус судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75,4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоожээ. Нас баралтын гол шалтгааны дийлэнх хувийг суурь өвчтэй иргэд эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгаа аж.
6 дугаар сарын 14-ний байдлаар улсын хэмжээнд вакцины 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна.
Нийтлэгдсэн 2021-06-15