Олон улсын нисэх буудал хаана үйл ажиллагаа явуулж эхэлж байна тэнд Нисэхийн мэдээллийн үйлчилгээний байгууллагын салбар нэгж заавал үйл ажиллагаа явуулж, хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлдэг стандартын дагуу шинээр байгуулагдсан “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд Нисэхийн мэдээллийн албаны нэгж үйл ажиллагаагаа эхлээд байна.
Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны эхний хэрэглэгч нь нисгэгч, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцогч авиа компанийн мэргэжилтнүүд, нислэгийн удирдагчид болон бусад нисэх буудлын ажилтнууд байдаг. Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албанаас Монгол Улсын агаарын орон зайд нислэг үйлдэхэд шаардлагатай бүх төрлийн мэдээ, мэдээллийг мэргэжлийн хүмүүст гурван төрлөөр түгээдэг. Нисэхийн мэдээллийн эмхэтгэлийг монгол, англи хэл дээр гаргадаг бол Нисэхийн шуурхай мэдээлэл буюу НОТАМ мэдээний үйлчилгээ/нислэгт гарах агаарын хөлгүүдэд нислэгийн өмнөх мэдээллийн үйлчилгээ, нислэгийн зургийн үйлчилгээ гэх мэт/-нээс гадна Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын баримт бичигт шинээр орж байгаа Нисэхийн өгөгдлийн багц/хуучин цаасан хэлбэр өгдөг байсан бол цахим хэлбэрт шилжсэн шинэ үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа/ мэдээллийг хүргэдэг бөгөөд нисэхийн мэдээллийн үйлчлүүлэгчид хаанаас, хэзээ ч хандаж, цахим тоон бүтээгдэхүүнүүдийг хүлээж авах боломжтой юм.