Нийтлэгдсэн 2021-08-19

“БУЯНТ-УХАА” ЦЭЦЭРЛЭГ НИСЭХИЙН ЖААЛУУДАА БҮРТГЭНЭ

Иргэний нисэхийн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр үзүүлэх “Буянт-Ухаа” цэцэрлэг нисэхийн жаалуудаа бүртгэж эхэлнэ.

2021 оны 08 дугаар сарын 19, 20-ны өдрийн 09.00-17.00 цагийн хооронд “Буянт-Ухаа” цэцэрлэгийн байранд ИНЕГ, түүний харьяа алба, салбарын ажилчдын 4, 5 настай хүүхдүүдийг бүртгэлд хамруулах юм. Эцэг, эхчүүд хүүхдээ бүртгүүлэхээр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

1. Хүүхдийн төрсний гэрчилгээ/эх хувь, хуулбар/

2. Эцэг, эхийн иргэний үнэмлэх/эх хувь, хуулбар/

3. Эцэг, эхийн ажлын газрын үнэмлэх/эх хувь, хуулбар/

4. Хүүхдийн 2 хувь цээж зураг/сүүлийн 6 сард авахуулсан байх/

Жич: 2021 оны 02 дугаар сард бүртгүүлсэн хүүхдүүд дахин бүртгүүлэх шаардлагатай.

Энэ удаагийн бүртгэлийн анги дүүргэлтээс шалтгаалж, авиа компаниуд болон шинэ нисэх буудлын ажилчдын хүүхдүүдийг нэмж бүртгэх эсэх шийдвэр гарах юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper