Нийтлэгдсэн 2021-09-03

“ХУВЬ ХҮНИЙ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН

“ХУВЬ ХҮНИЙ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ТОГТОЛЦОО” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАД ХАМРАГДСАН АЖЛЫН ТАЙЛАН

2021 оны 08 дугаар сарын 02 өдөр

  1. Сургалтад хамрагдсан хугацаа:

2021 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд.

  1. Сургалтад хамрагдсан ажилтан:

Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн хэлтсийн даргa бөгөөд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч А.Амарболд.

  1. Сургалт зохион байгуулагдсан газар:

“Сингапурын Нисэхийн Академи (Singapore Aviation Academy)”-аас цахимаар зохион байгуулсан.

  1. Сургалтын хугацаанд танилцаж, судалсан сэдвүүд:

Хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоо сургалтын хүрээнд дараах сэдвүүдээр суралцсан. Үүнд:

  • Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцооны чухал бүрэлдэхүүн хэсэг, үйл ажиллагааг тодорхойлох;
  • Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн зохицуулалтын тогтолцоог тодорхойлох, үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн  шаардлагыг тодорхойлно;
  • Үнэмлэх, гэрчилгээний боловсруулалт, хэлний мэдлэгийн шаардлага, Үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн шалгалтын зарчим, шаардлагыг тодорхойлох,
  • Нислэгийн болон нислэгийн бусад багийн үнэмлэх олгох журам боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Нислэгийн багийн зөвшөөрлийг баталгаажуулах, хөрвүүлэх журмыг боловсруулах, хэрэгжүүлэх,
  • Эрүүл мэндийн шалгагчийг томилох, эрүүл мэндийн үнэлгээний явцыг тодорхойлох,
  • Нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх үйл явцыг тодорхойлох,
  • Дүрэм, журмыг дагаж мөрдөөгүй тохиолдолд авах албадлагыг тодорхойлох.

Дээрх сэдвүүдээр амжилттай суралцаж гэрчилгээ авсан болно.

  1. Гарсан үр дүн:

Энэхүү сургалтад хамрагдсанаар Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн нэгж дээр хувь хүний тусгай зөвшөөрөл олгох тогтолцоог үр дүнтэй бий болгох үндсэн ойлголт, зарчмууд, хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн тогтолцоог удирдахад чухал мэдлэг, хандлагыг эзэмшсэн, Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын байнгын хяналтын аргачлал (USOAP CMA)-ынþХувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлт (PEL)-ийн асуулгуудад (PQs) хариулах туршлагыг олж авснаас гадна амжилттай суралцаж гэрчилгээжсэнээр АНУ-ын Холбооны нисэхийн захиргаа (FAA)-аас хийгдэх Олон улсын нисэхийн аюулгүй ажиллагааны үнэлгээ (IASA)-нд хамрагдах ажлын хүрээнд байцаагчийн сургалт, дадлагын хөтөлбөрийн дагуу заавал хамрагдах сургалтын асуулгыг хаах боломжтой болсон.

Хавсралт:

Гэрчилгээ

ТАЙЛАН БИЧСЭН:          НААХЗА-НЫ ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ

АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ                                                 А.АМАРБОЛД

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper