Нийтлэгдсэн 2021-09-14

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

/Баянхонгор аймгийн Бөмбөгөр суман дахь радиолокаторын ээлжийн инженер/

Байгууллагын нэр: Иргэний нисэхийн үндэсний төвийн Холбоо, навигаци, ажиглалтын алба

Ажлын байрны нэр: Ажиглалт, автоматжуулалтын хэсгийн Радиолокаторын тасгийн Баянхонгор, Бөмбөгөр дэх радиолокаторын ээлжийн инженер

Гүйцэтгэх үндсэн үүрэг: Ажиглалтын IRS-20MPS 2NA, ADSB системийн болон холбооны Radyan Vsat, шилэн кабелийн нягтруулга, RCAG T6 тоног төхөөрөмжүүдийн ажиллагааны өдөр тутмын хяналт, удирдлага, засвар, техник үйлчилгээ зэрэг техникийн үйл ажиллагааг гүйцэтгэнэ.

Боловсрол: Бакалавраас доошгүй боловсролын зэрэгтэй байх.

Мэргэжил: Цахилгаан холбоо, Радио холбоо, Электроникийн инженер

Нэмэлт шаардлага: Баянхонгор аймагт оршин суудаг байх.

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн биеийн байцаалт /Маягт 1-ийн дагуу/
  • Боловсролын дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар

/ Голч дүн 2,4-өөс дээш байх шаардлагатай /

  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Ажил байдлын тодорхойлолт
  • Нийгмийн даатгалын дэвтрийн 2021 он хүртэлх хуулбар
  • Өөрийн мэдлэг ур чадвараа илэрхийлж ажилд орохыг хүссэн өргөдөл
  • Англи хэлний түвшинг тодорхойлсон гэрчилгээний хуулбар
  • Эрүүл мэндийн бичиг
  • Дипломын ажлын бүтээл

Материал хүлээн авах:

2021 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 09:00 цагаас 9 дүгээр сарын 24-ний өдрийн 17:00 цагийн хооронд  tuul.b@mcaa.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Харилцах утас: 71-281658

Сонгон шалгаруулалтын хуваарь:

Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн сургалтын төвд 3 үе шаттайгаар  зохион байгуулна.

  1. Ерөнхий шаардлага: Диплом /Голч дүн 2.4-өөс дээш байх шаардлагатай/, дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал.
  2. Мэргэжлийн шалгалт” Суурь мэдлэг, мэргэжлийн ур чадварыг бичгийн шалгалт буюу тестийн шалгалтаар авна.
  3. Ярилцлагын шалгалт (Мэдлэг хандлага, зан үйлийг тодорхойлох)-ыг бүтээл дипломын танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна.

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу. 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper