Нийтлэгдсэн 2021-09-26

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ   

ИРГЭНИЙ НИСЭХИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН

НИСЭХ БУУДЛУУДЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

АЖЛЫН БАЙРНЫ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ                                                                                                                                           2021-09-24 

АЖЛЫН БАЙРНЫ НЭР МЭРГЭЖИЛ АЖЛЫН БАЙРНЫ ЗОРИЛГО /ҮҮРЭГ/
1.        Нисэх буудлуудын үйлчилгээний газрын Нисэх буудлуудын бодлогын хэрэгжилт, төлөвлөлтийн хэлтсийн аэродромын үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн;  

Аэродромын инженер,

Барилга, авто замын инженер

 

 

Аэродромын элементүүдийн ашиглалтын бэлэн байдалд хяналт тавих, аэродромын хөдөлгөөний бүсэд үйлдэгдэж буй аливаа хөдөлгөөнийг хянах, зохицуулалт хийх, элементүүдийн бэлэн байдалтай холбоотой мэдээллийг боловсруулах.

2.         “Буянт-Ухаа” нисэх буудлын ашиглалтын хэсгийн Аэродром, үйлдвэрлэл зохицуулалтын тасгийн аэродром хяналтын зохицуулагч инженер;  

Аэродромын инженер,

Барилга, авто замын инженер

3.        Аэродром, барилга байгууламжийн ашиглалтын албаны Гэрэл суулт, цахилгааны тасгийн цахилгааны инженер; Цахилгааны инженер Нисэхийн цахилгаан тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг хариуцан хэвийн найдвэртай ажиллагааг хангах

Бүрдүүлэх материал:

  • Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/ эсхүл төрийн үйлчилгээний цахим машины лавлагаа /сүүлийн 30 хоногийн дотор авсан байх/;
  • Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар нотариатаар баталгаажуулсан байх;
  • Сургалт, дамжаа төгссөн үнэмлэх, гэрчилгээний хуулбар;
  • Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эсхүл лавлагаа;
  • Өмнө нь хөдөлмөр эрхэлж байсан байгууллагын тодорхойлолт /албан хэрэг хөтлөлтийн стандарт хангасан байх/;

Материал хүлээн авах:  2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13:00 цагаас 10 дугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагийн хооронд buyant-ukhaa@airport.gov.mn цахим хаягаар материалыг хүлээн авна.

Харилцах утас: 71283258, 70049987

Сонгон шалгаруулалтын хуваарь:   Материалын шаардлага хангасан хүмүүст утсаар мэдэгдэн сонгон шалгаруулалтыг 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд “Буянт-Ухаа” нисэх буудлын хурлын өрөөнд 3 үе шаттайгаар  зохион байгуулна.
    1. Ерөнхий шаардлага: Диплом /Голч дүн 2.4-өөс дээш байх шаардлагатай/, дипломын ажлын бүтээл, англи хэлний түвшин, туршлага мэргэшсэн байдал.
   2. Мэргэжлийн шалгалт: Мэргэжлийн ур чадварын шалгалтыг бичгийн буюу тестээр авна.
   3. Ярилцлагын шалгалт: Бүтээл дипломын танилцуулга хийх, мэдлэг, ур чадвараа нэмэлтээр илэрхийлсэн тухайн албан тушаалд томилогдох хүсэл эрмэлзлэлийг танилцуулах ярилцлагаар авна.

Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээхийг анхаарна уу. 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper