Нийтлэгдсэн 2021-10-08

НЭГ ТЭРБУМ МОД ТАРИХ ҮНДЭСНИЙ АЯНД ИНЕГ, ИНҮТ НЭГДЛЭЭ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг Нийслэлийн хэмжээнд зохион байгуулж мод тарьж, ойжуулах ажлыг өрнүүлж байгаа билээ. Уг хөдөлгөөнд ИНЕГ, ИНҮТ-ийн хамт олон нэгдэж Зэвсэгт хүчний мод үржүүлгийн төвд хайлаас, улиас нийлсэн 40 суулгац суулгалаа.

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт харьяалагдах байгууллагууд нэгдэн оролцож буй тус арга хэмжээний нээлтэд ИНҮТ-ийн дэд дарга С.Манлай оролцож бид бүхний суулгац түм, түмээр үржин байгаль, экологийн тэнцвэрт байдлыг хадгалсан улс, эх орноо үр хойчдоо үлдээх нь энэ насны буянтай үйлсийн нэг гэлээ. Түүнчлэн манай улсад цөлжилт тулгамдсан асуудлын нэг болсон энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ийн индэр хэлсэн үндэсний хөдөлгөөнийг манай байгууллага идэвхитэй дэмжиж, оролцох болно гэдгээ илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдал, батлан хамтгаалах бодлого эрхэлсэн Зөвлөх Ч.Тогоо генерал хэлэхдээ манай улсын 77 хувь нь хөрсний доройтолд орж, цөлжилт бий болсон. Монголын шар шороон шуурга Азиийн улс орнууд төдийгүй хойд Америк, Канад хүрч байна. Газар нутгийн маань 8 хүрэхгүй хувь ойжилттой ч энэ нь нэмэгдэх бус хорогдох болсон гээд үндэсний аюулгүй байдлын түвшинд тулгамдсан асуудлын нэг болоод байгаа юм. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч энэ хөдөлгөөнийг санаачилсан. Нэг тэрбум мод тарих үндэсний энэ хөдөлгөөнийг байгаль, экологийн тэнцвэр алдагдсаныг биеэрээ мэдэрч ажилладаг цэргийн байгууллага болон иргэний нисэхийн салбарын хамт олон дэмжиж оролцож байгаад талархаж байна гэлээ.

Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байгаа ИНЕГ, ИНҮТ-ийн хамт олон ирэх бямба гаригт Жаргалантын аманд мод, бут тарьж ойжуулах аян өрнүүлэхээр мөн бэлтгэж байгаа билээ.

   

      
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper