Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгт тэнцэх чадварын хэлтсийн байцаагч Э.Амарсайхан 2021 оны 9 дүгээр сарын 06-аас 2021 оны 10 дугаар сарын 08-ны хооронд Франц Улсын “AERO GROUND TRAINING” сургалтын төвөөс зохион байгуулсан “Embraer ERJ-190 series (GE CF34) T1+T2 Combined / Initial” сэдэвт сургалтад дараах чиглэлээр хамрагдсан болно. Үүнд:
– Е190 агаарын хөлгийн ерөнхий мэдээлэл
– Их биений бүтэц, зохион байгуулалт
– Цахилгааны тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа
– Навигацын тоног төхөөрөмжүүд, тэдгээрийн үйл ажиллагаа
– Холбооны системүүд, тэдгээрийн үйл ажиллагаа
– CF34 маягийн хөдөлгүүрийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа
Э.Амарсайхан нь дээрх сэдвүүдээр зохион байгуулагдсан сургалтад амжилттай хамрагдаж гэрчилгээжсэн болно. Сургалтын гэрчилгээг хавсаргав.
ТАЙЛАН БИЧСЭН:
ИНЕГ-ЫН НААХЗА-НЫ
НТЧХ-ИЙН БАЙЦААГЧ /Э.АМАРСАЙХАН/