- Ерөнхий
ИНЕГ-ын даргын 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/115 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу “2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс 10 дугаар сарын 01-ний өдрүүдэд зохион байгуулагдсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн цахим тэтгэлэгт сургалтад хамрагдлаа.
Сургалтад нийт 6 орны 12 хүн хамрагдсан бөгөөд сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.
- Сургалтын агуулга, сэдэв.
Энэхүү сургалтаар үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг, хариуцлага, хувь хүний үнэмлэх гэрчилгээжүүлэлтийг хэрхэн олгох болон аюулгүй ажиллагааны стандарт шаардлагын биелэлтэнд хэрхэн хяналт тавих талаар туршлага, мэдлэгийг олгосон болно.
Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан болно
- Иргэний нисэхийн байгууллагын хувь хүний үнэмлэх, гэрчилгээжүүлэлтийн систем (Establish and maintain a CAA PEL system).
- Мэдлэгийн шалгалтын үйлчилгээг гадна нийлүүлэгчээс авах (Obtain knowledge testing services from an outside provider).
- Мэдлэгийн шалгалтын систем (Manage a knowledge testing system).
- Өргөдлийн материалуудыг бүрэн, зөв үнэлэх (Evaluate a license application for completeness and accuracy).
- Өргөдөл гаргагчийг үнэлэх, тодорхойлох (Determine if an applicant is eligible for the license sought).
- Эрүүл мэндийн гэрчилгээ олгох үйл явц (Medical certification process)
- Мэдлэгийн шалгалт авах, үнэлэх (Administer, grade and document the results of knowledge tests).
- Нисэх багийн ур чадварын шалгалтыг удирдан явуулах (Conduct flight crew license skill tests).
- Техник үйлчилгээний ажилчдын ур чадварын шалгалтыг удирдан явуулах (Conduct maintenance technician skill tests).
- Ур чадварын шалгалтын үр дүнг үнэлэх (Determine the appropriate document to be issued based on the skill test results).
- Гадаад улсын үнэмлэхийг баталгаажуулах хөрвүүлэх (Validate and convert foreign licenses).
- Үнэмлэхийг түдгэлзүүлэх, хураах (Suspend or revoke a license).
- Үр дүн
Сургалтын үр дүнд үнэмлэх гэрчилгээжүүлэлт хариуцсан нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг, хариуцлага, хувь хүний үнэмлэх гэрчилгээжүүлэлтийг хэрхэн олгох, аюулгүй ажиллагааны стандарт шаардлагын биелэлтэнд хэрхэн хяналт тавих мэдлэг, ур чадвар, дадлага эзэмшиж авлаа.
ТАНИЛЦСАН:
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН
ХЭЛТСИЙН ДАРГA БӨГӨӨД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ А.АМАРБОЛД
ТАЙЛАН БИЧСЭН:
НИСЛЭГИЙН СТАНДАРТ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН
ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Б.ХАТАНБҮҮВЭЙБААТАР
ҮНЭМЛЭХ, ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭЛТИЙН
ХЭЛТСИЙН НИСЭХИЙН АЮУЛГҮЙ
АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ Ө.ОЮУНТУЯА