Нийтлэгдсэн 2021-11-01

НСҮАХХ-ИЙН БАЙЦААГЧ М. ТҮВШИНЖАРГАЛЫН “ БҮХЭЭГИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧИЙН ОНОЛ’’ СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТАНД ХАМРАГДСАН ТАЙЛАН

 

  1. Ерөнхий

ИНЕГ-ын даргын 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Б/51 тоот тушаал, баталсан удирдамжийн дагуу Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас  2021 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс 4-ний өдрийн хооронд зохион байгуулагдсан “ Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол” сэдэвт сургалтанд зайнаас цахимаар амжилттай хамрагдлаа.

  1. Сургалтын явц , хамрагдсан байдал
  • Огноо: 2021 он 06-р сарын 01-04 , Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Иргэний нисэхийн ерөнхий газар , цахим хэлбэрээр (Webex Messenger with Chrome)
  • Сэдэв: Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн онол
  • Багшилсан бүрэлдэхүүн: Sue Adair

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газрын зөвлөх багш

Сургалтад нийт 6 орны 9 хүн хамрагдлаа. Сургалтыг зохион байгуулагч болон багшийн зүгээс шаардлагатай баримт бичиг, гарын авлага, дасгал ажлын материалаар бүрэн хангасан.

  1. Cургалтын зорилго
  • Агаарын хөлгийн бүхээгийн аюулгүй ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэх мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.
  • Энэхүү сургалтын сэдэв, агуулгын хүрээнд мэдлэгээ бататгах, бусад орны Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага зааварчилгаа, хяналтын үйл ажиллагааны талаар туршлага судлах.
  • Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангах, сургалтын агуулгын хүрээнд шинээр мэдлэг, дадлага туршлага олж авах, мөн бусад орны туршлага судлах
  1. Сургалтанд ашиглагдсан бичиг баримтууд:
  • European Aviation Safety Agency (EASA)- Basic Regulation Structure and Annexes
  • EASA Aircrew Regulation – 1178/2011 – Part MED- Part ARA- Part CC
  • EASA Air Operations Regulation – 965/2012 – Annex III – Part ORO – Part ORO.GEN

– Part ORO.AOC

– Part ORO.MLR

– Part ORO.SEC

  • EASA Air Operations Regulation – 965/2012 – Annex IV – Part CAT – Annex IV – Part CAT.GEN

– Annex IV – Part CAT.OP.MPA

– Annex IV – Part CAT.IDE.A

  1. Сургалтын агуулга, сэдэв.

Энэхүү цахим сургалтаар Бүхээгийн аюулгүй үйл ажиллагаатай холбоотой ИКАО болон Европын холбооны улсын Иргэний Нисэхийн хууль эрх зүй /EASA/ , үзлэг шалгалт аудит хийх онолын мэдлэгийг олгосон болно.

Сургалт нь дараах сэдвүүдийг хамарсан.Үүнд:

  • Агаарын хөлгийн бүхээгийн үйл ажиллагаа болон сургалттай холбоотой олон улсын хууль дүрэм, гарын авлага, зааварчилгаа, Европын холбооны улсын /EASA/ хууль эрх зүй;
  • Бүхээгийн ажилтнуудын сургалтын байгууллагыг баталгаажуулах;.
  • Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналтын байцаагчийн үүрэг;
  • Бүхээгийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт;
  • Агаарын тээвэрлэгчийг гэрчилгээжүүлэх, нислэгийн өмнөх яриа, нислэгийн үеийн болон агаарын хөлөгт хийх үзлэг, перроны үзлэг шалгалт, үйл ажиллагааны зааврын хяналт, сургалтын бүртгэл зэрэг үзлэг шалгалтын бэлтгэл ажиллагаа, гүйцэтгэх аргачлалын талаар;
  • Аюулгүй ажиллагааны Аудит хийх техникийн ур чадвар олгох;
  • Нислэгийн өмнөх мэдээлэл, бүхээгийн зарлан мэдээлэл, онолын болон дадлагын сургалтууд зэргийг хэрхэн үнэлэх талаар;
  • Баримт бичиг – Аудит, үзлэг шалгалтын шалгах хуудсыг хэрхэн ашиглах талаар;
  • Үл нийцэл илрүүлэх, ажиглах болон байцаагчийн дүгнэлт, тайлан боловсруулах.

Дадлага хичээлийн сэдэв:

Дадлага хичээл 1:Зорчигчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа карт/Passenger Safety Card

Дадлага хичээл 2:Талбай үзлэг шалгалт/Ramp check

Дадлага хичээл 3:Бүхээгийн ажилтаны нислэгийн өмнөх зөвөлгөөн брифинг/ Cabin Crew Pre-flight Briefing

Дадлага хичээл 4:Бүхээгийн ажилтаны сургалт/Cabin Crew Training

Дадлага хичээл 5:Гал болон утаатай тэмцэх сургалтын аудит/Audit of Fire and Smoke Training

Дадлага хичээл 6:Нислэгийн өмнө зорчигчдод мэдээлэл өгөх/Passenger Pre-flight Safety Announcement

  1. Дүгнэлт

Сургалтын үр дүнд Иргэний нисэхийн олон улсын байгууллагаас Бүхээгийн үйл ажиллагаа хариуцсан байцаагчийн мэргэшил, ур чадварт тавигдах шаардлагын хэрэгжилтийг хангаж, сургалтанд хамрагдсан гэрчилгээ авсан болно.

Тайлан бичсэн:                                  НСҮАХХ-н байцаагч  М. Түвшинжаргал

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper