Нийтлэгдсэн 2021-11-01

ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

2021.08.16-ны өдөр

ИЛТГЭХ ХУУДАС

Бүгд Найрамдах Солонгос Улстай хийсэн

Агаарын харилцааны уулзалт, хэлэлцээний талаар

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар хооронд “Хоёр орны нутаг дэвсгэрт болон тэдгээрийн хилийн чанадад агаарын харилцаа тогтоох тухай” 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан хэлэлцээрийн хүрээнд агаарын харилцааны асуудлаар талуудын ээлжит уулзалт, хэлэлцээ 2021 оны 08 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдав.

Хэлэлцээнд Монголын талаас Зам, тээврийн хөгжлийн сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/109 дүгээр тушаалаар томилсон Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ч.Мөнхтуяа, мөн газрын мэргэжилтэн Д.Бямбасүрэн, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн Б.Цэнд, Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, ИНЕГ-ын Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын дарга Г.Батбаяр, мөн газрын Агаарын харилцааны тасгийн дарга Д.Түвшинбаяр, “МИАТ” ХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр, Маркетингийн хэлтсийн ахлах мэргэжилтан Т.Мэндсайхан, Монгол Улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яамны зөвлөх П.Батсайхан, хэлмэрчээр Сөүл хот дахь “МИАТ” ТӨХК-ийн Төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Энхбат нар оролцов.

Бүгд Найрамдах Солонгос Улсын талаас Газар, дэд бүтэц, тээврийн яамны Агаарын тээврийн бодлогын газрын дарга Жин Хуан ЁН, Олон улсын агаарын тээврийн хэлтсийн дарга Хонграк Ким, мөн хэлтсийн тэргүүн дэд дарга Хожун Ли, дэд дарга Сунгпил Хуанг, Вү Чёл Шин, мэргэжилтэн Хие Шин Ли,  орчуулагч Сон Жи Үн, Гадаад хэргийн яамны Эдийн засаг, хуулийн хэлтсийн хоёрдугаар нарийн бичиг Жи Л Чо нар оролцов.

Уулзалтын эхэнд Монголын талаас “Агаарын тээвэр, аялал жуулчлалын талаар авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 162 дугаар тогтоол 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдөр батлагдсантай холбогдуулан Монгол-Солонгос хоорондын нислэгийн тоог нэмэгдүүлэхээр энэхүү агаарын харилцааны тухай уулзалт, хэлэлцээг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэлж, талууд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээ харилцан танилцуулсан бөгөөд БНСУ-ын талаас дараах сэдвүүдээр санал солилцож, хэлэлцэх санал тавьсан. Үүнд:

  • Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийн давтамж, багтаамж нэмэгдүүлэх тухай,
  • Улаанбаатар-Сөүлээс бусад БНСУ-ын орон нутгийн чиглэлийн нислэгийн давтамж, багтаамж нэмэгдүүлэх тухай
  • Цар тахлын үеийн захиалгат нислэгийн тухай,
  • Чингис хаан олон улсын нисэх буудлын үзлэг шалгалтыг түргэвчлэх.

Талууд хоёр улс хоорондын агаарын тээврийн зах зээл тогтмол өсөн нэмэгдэж байгаа бөгөөд тэр дундаа зуны оргил ачааллын үеэр Улаанбаатар-Сөүл чиглэлийн зорчигч тээвэр огцом нэмэгддэг, хоёр улсыг зорихоор төлөвлөж буй зорчигч, аялагч жуулчдад тийзний хомсдол үүсдэг асуудалд санал нэгдэж Монголын талаас Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг нэмэхдээ зөвхөн зуны оргил ачааллын үеийн тоог үндэслэн хэт өндрөөр тогтоохгүй, статистик тоо мэдээнд үндэслэсэн, өнөөдрийн зах зээлийн эрэлтэд нийцсэн хэмжээгээр улирлын чанартай нэмэгдүүлэх шаардлагатайг Монголын тал БНСУ-ын талд мэдэгдэж зуны оргил ачааллын улирал буюу 6-8 сарын хугацаанд тал тус бүр 5000 суудлын багтаамжтайгаар агаарын хөлгийн овроос шалтгаалан Монголын тал долоо хоногийн 20, БНСУ-ын тал долоо хоногийн 18 давтамжтайгаар нислэг үйлдэх тухай саналаа танилцуулсан.

Үүний хариуд БНСУ-ын талаас Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэгийг бүрэн чөлөөлж либералчлах эсхүл долоо хоногийн нислэгийн давтамжаар хязгаарлахгүйгээр багтаамжийг долоо хоногийн 5500 суудал болгон нэмэгдүүлэх санал тавьсан. Монголын талын төлөөлөгчид Улаанбаатар-Сөүлийн чиглэл эрэлт улирлын хэт хамааралтай бөгөөд өвлийн улирлын саруудад 2019 оны 1 дүгээр сард тохирсон нислэгийн давтамж, багтаамж хүрдэггүй бөгөөд 2019 оны нийт зорчигч урсгалын 50 орчим хувь нь 6-9 дүгээр сарын хугацаанд зорчсон тухай нарийвчилсан статистик тоон мэдээг танилцуулсан.

Хэлэлцээр найрсаг уур амьсгалд үргэлжлэн Улаанбаатар-Сөүлийн чиглэлийн нислэгийг хоёр талаас дараах байдлаар өөрчилж Харилцан ойлголцлын санамж бичигт тусгахаар тохирсон:

  • Улаанбаатар-Сөүл/Инчеон/-Улаанбаатар чиглэлд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр сарын оргил ачааллын үед долоо хоногийн хоёр талаас тус бүр 5000, Монголын тал 20, Солонгосын тал 18 давтамжтай, 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголын тал 11, Солонгосын тал 9 давтамжаар нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.

Агаарын харилцааны уулзалтын хүрээнд хоёр тал хэлэлцэн тохирсон дараах  асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Үүнд:

  • Улаанбаатар-Сөүл/Инчеон/-Улаанбаатар чиглэлд Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо /IATA/-ны 2022 оны зуны цагийн хуваариас эхлэн 6-9 дүгээр сарын оргил ачааллын үед долоо хоногийн хоёр талаас тус бүр 5000, Монголын тал 20, Солонгосын тал 18 давтамжтай, 5-10 дугаар сард 2500 суудлын багтаамж буюу долоо хоногт Монголын тал 11, Солонгосын тал 9 давтамжаар нислэг гүйцэтгэх одоогийн тохиролцоог хэвээр хадгалахаар тохиров.
  • Солонгосын тал багтаамжаар тогтоосон одоогийн нөхцөлийг нэмэгдүүлэх, Улаанбаатар болон Солонгосын орон нутгийн нисэх буудлуудыг холбох шинэ нислэгийн чиглэл нээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн;
  • Монголын тал орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Засгийн газрын бодлогыг танилцуулж, Мөрөн болон Чингис хотуудыг Монгол Улс дахь нисэн очих цэгээр тогтоох санал гаргасан. Солонгосын тал энэхүү саналыг дараагийн агаарын харилцааны зөвлөгөөний үеэр хэлэлцэх саналтай байгаагаа илэрхийлсэн;
  • Солонгосын тал Ковид-19 цар тахлаас шалтгаалсан үйл ажиллагааны хэвийн бус нөхцөлд захиалгат нислэгт зөвшөөрөл олгохдоо өөрийн улсад баримталж буй халдвар хамгааллын арга хэмжээний дагуу олгосон багтаамжид нийцүүлэн хоёр талын тээвэрлэгчдэд үйл ажиллагааны тэнцүү боломж олгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
  • Монголын тал “Чингис хаан” нисэх буудалд үзлэг шалгалт хийх БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны багийг бүрэн дархлаажуулалтад хамрагдсан тохиолдолд тус нисэх буудалд хуваарьт нислэг эхлүүлэх бэлтгэл ажилд шаардлагатай үзлэг шалгалтын ажлыг саадгүй гүйцэтгэх боломж бүрдүүлэх талаар Улсын онцгой комисстой зөвлөлдөх, тусгаарлалтын арга хэмжээнээс чөлөөлөх талаар хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийлсэн.
  • Солонгосын тал Монгол, Солонгосын хоорондох хуваарьт нислэгийг эргэн эхлүүлэх талаар Солонгосын Эрүүл мэндийн байгууллагуудтай идэвхтэй зөвлөлдөхөө илэрхийлсэн.
  • Солонгосын тал Инчеон-Улаанбаатар чиглэлийн багтаамжийн зохицуулалтыг жилийн турш мөрдөхөөр нэмэгдүүлэх, багтаамжийн зохицуулалтыг зогсоох, агаарын тээврийг урт хугацаанд либералчлахыг санал болгосон;
  • Монголын тал Нээлттэй агаарын зайн бодлогыг Монгол Улсын Их Хурал тогтоодог болохыг Солонгосын талд тайлбарлаад талууд хоёр талт агаарын харилцааг бэхжүүлэхээр үргэлжлүүлэн ажиллахаар харилцан тохиролцов.

Улаанбаатар-Сөүлийн чиглэлд хуваарьт нислэгийг сэргээх асуудал нь “Чингис хаан” олон улсын нисэх буудалд БНСУ-ын Газар, дэд бүтэц тээврийн яамнаас аюулгүй ажиллагааны аудит шалгалт хийж, хүлээн зөвшөөрсөн гэрчилгээ олгох, үүнээс гадна хоёр талын халдвар хамгааллын дэглэм, Солонгос болон Монгол Улс дахь цар тахлын нөхцөл байдалтай холбоотой байна. Одоогийн нөхцөлд нэг нислэгт 3 болон түүнээс дээш тооны Ковид-19-ийн халдвартай зорчигч илэрсэн тохиолдолд нислэгийг 7 хоног түр зогсоож, энэ хугацаанаас хойш дараагийн нислэгийн хүсэлтийг хүлээн авч, хянан, зөвшөөрөл олгож байгаа нь нислэгийг 13 -14 хоног саатуулах нөхцөл үүсгэж, энэ нь гадаад улс оронд суурьшиж буй иргэдийг эх орондоо ирэх, явахад хүндрэл учруулж байгаа асуудлыг даруй шийдвэрлэх хүсэлтийг Монголын тал гаргасны хариуд Солонгосын талаас хуваарьт нислэгийг сэргээх, эхлүүлэх талаар идэвх чармайлт гаргаж, эрүүл мэндийн хяналтын байгууллагуудтайгаа зөвлөлдөн ажиллахаа илэрхийлсэн.

Энэ удаагийн уулзалтаар зуны оргил ачаалын үед нислэгийн багтаамжийг хоёр дахин нэмэгдүүлэн тохирсноор Инчеон нисэх буудлын слот, цагийн хуваарьтай холбоотой “МИАТ” ТӨХК-д нэмэлт нислэгийн зөвшөөрлийг сар сараар олгодог хүндрэлийг арилгаж, хуваарьт нислэгийн тоог нэмэгдүүлж, суудал нийлүүлэлт долоо хоногт хоёр тал 10000 суудал буюу нийт 38 нислэг болж, нислэгийг эрт зарлах, борлуулахаар төлөвлөн гүйцэтгэх боломж бүрдсэн.

Оргил ачааллын үед нислэгийн тоо, суудлын нийлүүлэлт нэмэгдсэнээр хуваарьт нислэг, ялангуяа жуулчин тээврийн нислэгийг эртнээс төлөвлөн зохицуулах, суудлын хомсдол үүсэх, тариф өсдөг сөрөг үр дагварыг арилгах бөгөөд аялал жуулчлалыг дэмжих Монгол Улсын Засгийн газрын бодлогод нийцсэн агаарын харилцааны зохицуулалт бүрдэж байна.

Харилцан ойлголцлын санамж бичгийн хувийг хавсаргав.

Танилцсан:

Зам, тээврийн хөгжлийн сайд                                                               Л.Халтар

 

Ажлын хэсгийн дарга

Зам, тээврийн хөгжлийн яамны Иргэний нисэхийн бодлогынхэрэгжилтийг

зохицуулах газрындарга:                                                            Ч.Мөнхтуяа

 

Иргэний нисэхийн ерөнхий газрын

Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын

дарга                                                              Г.Батбаяр

 

Илтгэх хуудас бичсэн:

Агаарын тээврийн бодлого, зохицуулалтын газрын

Агаарын харилцааны тасгийн дарга                             Д.Түвшинбаяр

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper