Нийтлэгдсэн 2021-11-04

ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ДЭД ЗӨВЛӨЛӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ИНЕГ-ын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлөөс өнөөдөр сургалт зохион байгууллаа.

Энэ удаа Дотоод хэргийн их сургуулийн дэд профессор, доктор, цагдаагийн хурандаа С.Гантулга оролцож, “Жендерээс үүдэлтэй хүчирхийллийн зарим гэмт хэргийн бүрэлдэхүүн, зүйлчлэлийн асуудал” сэдвээр сургалт хийлээ.

2011 оны Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 4.1.8-д зааснаар “Жендэрт суурилсан хүчирхийлэл” гэж жендэрээс үүдэлтэйгээр бусдад бие махбодийн, бэлгийн, сэтгэл санааны гэм хор, эдийн хохирол учруулсан, учруулж болзошгүй үйлдэл, эс үйлдэхүйг” хэлдэг бөгөөд Жендерээс үүдэлтэй хүчирхийллийн хэргүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, хүүхэдтэй хэрцгий харьцах гэмт хэрэг, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг, бэлгийн дарамт учруулах зөрчил, гэмт хэрэг хүн худалдаалах гэмт хэрэг зэрэг гэмт хэргүүд хамаардаг байна.

Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр төрөөс Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүүхэдтэй хэрцгий харьцах, хүчиндэх, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах, бэлгийн дарамт учруулах, хүн худалдаалах, ялгаварлан гадуурхах зэрэг аливаа үйлдлээс урьдчилан сэргийлэх, олон улсын жишгийн дагуу гэмт хэрэг, зөрчилд тооцох, дээрх үйлдэлд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг хөнгөрүүлэхгүй байх, олон улсын жишигт нийцүүлэн чангатгах, энэ төрлийн гэмт явдал үйлдэгчдийг нийгэмшүүлэх, хохирогчийн эрхийг хамгаалах чиглэлээр арга хэмжээ авч ажиллах бодлого баримталж ажиллана гэдгийг Цагдаагийн хурандаа онцоллоо.

 
sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper