Энэ нэгж нь үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах, байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлнэ.
Тус байгууллагын дунд хугацааны стратегийн төлөвлөгөө болон тухайн жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах, стратеги төлөвлөгөө, гүйцэтгэлийн төлөвлөгөө, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, тушаалын хэрэгжилтийг нэгтгэх, хүний нөөцийн бодлого, төлөвлөлт хийх, ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх, ажилтнуудын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах, байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах ажлыг зохион байгуулах, байгууллагын албан хэрэг, хөтлөлтийг холбогдох хууль, стандарт, журмын дагуу тасралтгүй хөтлөн явуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Дарга, дэд даргын шууд удирдлагад үйл ажиллагаа явуулах бөгөөд үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь дарга, дэд дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь Зам, тээврийн хөгжлийн яам, аж ахуйн нэгж, бусад хэрэглэгч байна.