ИНЕГ нь Монгол Улс , Америкийн Нэгдсэн Улсын хооронд нислэг үйлдэхэд шаардлагатай эрх зүйн зохицуулалтыг бүрдүүлэхтэй холбогдуулан агаарын харилцааны хэлэлцээр байгуулах , АНУ-ын Нисэхийн Захиргаa FAA ( Federal Aviation Administration ) -наас хийгдэх IASA ( International Aviation Safety Assessment ) аюулгүй ажиллагааны аудит шалгалтад бэлтгэх чиглэлээр ажилласаар байгаа юм. Мөн МИАТ ТӨХК АНУ руу шууд нислэг үйлдэхтэй холбоотойгоор бэлтгэл ажил ханган ажиллаж байна.
Америкийн FAA-аас тавигддаг гол шаардлага болох МУ-ын нисэхийн аюулгүй ажиллагааны хяналтын байгууллагын бүтэц зохион байгуулалт, санхүү, боловсон хүчний нөөц, байцаагчийн чадавхи зэрэг асуудлууд тулгамдаж байгааг хоёр байгууллагын удирдлагууд хөндөж, цаашид хэрхэн хамтарч ажиллах талаар мөн санал солилцсон.
<