Нийтлэгдсэн 2021-11-12

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.

СУРГАЛТЫН ТАЙЛАН

Хугацаа 2021.10.25 – 28

 

Зорилго:

Иргэний нисэхийн олон улсын байгууллага (ICAO)-ын USOAP аудитын асуулга PQ 4.211-н хүрээнд нисэх бүрэлдэхүүний сургалт, дадлагыг гүйцэтгэж буй дадлагажуурын төхөөрөмжийг үнэлэх, зөвшөөрөл олгох үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэх  байцаагч нь ИНЕГ-ын даргын баталсан байцаагчийн ур чадварын сургалтын зааврын 7.2. /Нислэгийн хяналтын байцаагчийн үндсэн сургалт/-д заасан мэргэшүүлэх хөтөлбөрийн хүрээнд мэдлэг, ур чадварыг эзэмших.

Бүрэлдэхүүн:

  1. Б.Баярсайхан /НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч/
  2. Х.Эвсанаа /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны хяналтын ахлах байцаагч/

Байршил:

Их Британийн Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын  Иргэний нисэхийн ерөнхий газраас цахимаар зохион байгуулсан.

Гүйцэтгэл:

2021 оны 10 дугаар сарын 25-28–ны өдрүүдэд нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн зөвшөөрөл олгох сургалтанд хөтөлбөрийн дагуу амжилттай хамрагдсан.

Дүгнэлт:

Энэхүү сургалт нь дараах сэдвийн хүрээнд зохион байгуулагдлаа. Үүнд:

  • Европын Холбооны дүрэм журам, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэргэшлийн хувьд хамаарах бүтэц, агуулга;
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын үүрэг хариуцлага ба нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж(FSTD)-д хамаарах агаарын тээвэрлэгчийн үүрэг;
  • Удирдлагын системийн нийцэл, баримтжуулах журам;
  • Нисэх онгоц болон нисдэг тэрэгний нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-үүд, төрөл тус бүрт тавигдах шаардлага, мэргэшлийн түвшин, бэлтгэлд анхаарах зүйлс;
  • Анхан шатны болон давтан сургалтын тусгай үнэлгээ, үнэлгээний баг, үнэлгээ хийх, бодит үнэлгээ хийх үйл явц;
  • Мэргэшлийн гарын авлагын бүтэц, агуулга, баталгаажуулалтын тест, нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-ийн мэдээллийн эх үүсвэр, баталгаажуулалтын журам, зөвшөөрөл;

Дээрх хөтөлбөрийн дагуу тус сургалтад хамрагдсанаар аюулгүй ажиллагааны хяналтын байцаагч Б.Баярсайхан, Х.Эвсанаа нар нь Монгол улсад сургалтад ашиглах нислэгийн дадлагажуур, сургалтын төхөөрөмж (FSTD)-д ИНД-ийн хүрээнд үнэлгээ хийх, зөвшөөрөл олгох, хяналт тавих боломжтой болж байгаа юм.

Хавсралт:

  1. Сургалтын гэрчилгээ /хуулбар/

Хянасан……………………………… Б.Баярсайхан / НСҮАХХ-н дарга бөгөөд аюулгүй

ажиллагааны хяналтын байцаагч /

 

Тайлан бичсэн…………………….Х.Эвсанаа  /НСҮАХХ-н аюулгүй ажиллагааны

хяналтын ахлах байцаагч/

 

 

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper