2021 оны 10-р сарын 29-ны өдрийн А/127 тушаалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсын “Genel Havacilik A.S” болон “AMAC Aerospace “ техник үйлчилгээний байгууллагуудад ИНД-145 дагуу үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн ажлын тайлан.
- Бүгд Найрамдах Турк Улсын “Genel Havacilik A.S” техник үйлчилгээний байгууллагыг ИНД-145 холбогдох шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж 819/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргаж тус байгууллагын гэрчилгээний хүчинтэй хугацааг сунгасан.
- Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC Aerospace” техник үйлчилгээний байгууллагыг ИНД-145 холбогдох шаардлагуудыг хэрхэн хангаж байгаа талаар үзлэг шалгалтыг хийж гүйцэтгэж 824/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргаж тус байгууллагад гэрчилгээ олгосон.
- Мөн Бүгд Найрамдах Турк Улсын “AMAC Aerospace” техник үйлчилгээний байгууллагад засвар үйлчилгээ хийлгэхээр очсон Изинис Эйрвэйс ХХК-ний EI-GVW бүртгэлийн дугаартай В737-700 маягийн агаарын хөлгийн засварын ажилд хяналт шалгалтыг хийж гүйцэтгэж 820/21 тоот байцаагчийн дүгнэлт гаргасан.
Байцаагчийн дүгнэлтийг хавсаргав.
Тайлан бичсан НТЧХ-ийн байцаагч П.Ням-Очир / /
2021 оны 11-р сарын 11-ний өдөр