Нийтлэгдсэн 2021-11-18

ДИПЛОМАТЧИД МЭДЛЭГ, ТУРШЛАГААСАА ХУВААЛЦАВ

“Монголын Дипломатын академи” ТТБ-аас “Дипломат ёслол, практик асуудлууд” сэдэвт сургалтыг Иргэний нисэхийн үндэсний төв дээр 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад гадаад харилцааны салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан туршлагатай дипломатчид, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Ц.Цолмон, Г.Жаргалсайхан, С.Болд, О.Дамбийням нар оролцон Монгол Улсын гадаад бодлогын зорилт, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд оролцсон өөрсдийн мэдлэг, туршлагаа хуваалцан үнэтэй зөвлөмж, зөвлөгөө өглөө.

Иргэний нисэхийн ерөнхий газрын Агаарын харилцааны тасаг, Иргэний нисэхийн үндэсний төвийн Хууль, эрх зүй, хамтын ажиллагааны газрын гадаад харилцаа хариуцсан ажилтнууд сургалтад хамрагдаж, Монгол Улсын нэг цонхны гадаад бодлого, түүний зорилт, хэрэгжилт болон дипломат ёслол, ёс зүйн практик асуудлуудын талаар илтгэл сонсож, дипломат баримт бичиг боловсруулах, гэрээ, хэлэлцээр хийх зэрэг чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүллээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper