Олон улсын иргэний нисэхийн байгууллага/ИКАО/-аас өнгөрсөн сард “COVID-19” цар тахлын талаарх дээд хэмжээний хурал зохион байгуулсан билээ. Тус хурлаас “Сайд нарын Тунхаглал” гарсныг бүрэн эхээр нь орчуулан хүргэж байна.
“Дэлхий нийтийг хамарсан цар тахлын дараа агаарын тээврийг эргэн сэргээх, тогтвортой байдлыг хангах нэг үзэл”
Бид Сайд нар;
– COVID-19 цар тахлын улмаас урьд өмнө тохиолдож байгаагүй дэлхийн хэмжээний хямрал үргэлжилж байна. Энэхүү хямрал нь олон нийтийн эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт ноцтой үр дагаврыг үзүүлж байгааг хүлээн зөвшөөрч;
– Олон хувилбараар дахин дэгдэн гарч байгаа цар тахлын улмаас аялал жуулчлалын салбарт хязгаарлалтыг тогтоосноор иргэний нисэхийн салбар түүний дотор ажил эрхлэлтэд ихээр нөлөөлж, олон улсын зорчих хөдөлгөөн түүний дотор агаарын тээврийн тэргүүлэх мэргэжилтнүүд, нийлүүлэлтийн сүлжээний үндсэн холболт, үйл ажиллагаанд саад учирч дэлхийн эдийн засагт хүндрэл үүсгэж байгааг хүлээн зөвшөөрч;
– Онцгой байдлын нөхцөл үүссэн үед хэрэглэх шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг дэлхийн хэмжээнд түгээн нийлүүлэх, нийлүүлэлтийн үндсэн сүлжээнүүдийн үйл ажиллагааг дэмжихэд агаарын тээврийн салбар дахь ачаа тээврийн үйлчилгээ гол үүрэг гүйцэтгэдэг гэдгийг хүлээн зөвшөөрч,
– Олон нийтийн эрүүл мэндийн эрсдэлийг зохицуулахын зэрэгцээ иргэний нисэхийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэй эргэн сэргээх боломжийг бүрдүүлэхийн тулд гишүүн улс орнуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн сайжруулах нь Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага /ОУИНБ/-ын хамгийн чухал, нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж;
– Эргэн сэргэлт, хүртээмжтэй өсөлт болон дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх эргэлт буцалтгүй үйл явцын нэг хэсэг гэж үзэн иргэний нисэхийн тогтвортой байдал, сэргэн босох чадварыг зайлшгүй хангах шаардлагатай байгааг онцолж;
– Бүх зорчигчдод эрх тэгш шударгаар хандах, хүн бүрт аялал жуулчлал хийх боломжийг бүрдүүлэх, вакцинжуулалтыг аялалд тавигдах урьдчилсан нөхцөл биш зорчигч хөдөлгөөнийг хялбаршуулах аюулгүй хэрэгсэл болгон ашиглах нь зүйтэй байх болно гэдгийг онцлон тэмдэглэж;
– Дэлхийн агаарын тээврийн эргэн сэргээх хүчин чармайлтад нэг ч улс орныг орхигдуулахгүйн тулд вакцины хүртээмж, вакцины төрлийг харгалзан аяллын шийдлийг бүх зорчигчдод хүртээмжтэй болгох, эсвэл тэдэнд тохирсон байх ёстой гэдгийг онцлон тэмдэглэж,
– ОУИНБ-ын бүх гишүүн улс орнууд нь тусгаар тогтносон бүрэн эрхт улс орнууд байдаг бөгөөд олон нийтийн эрүүл мэндийг хамарсан өөр өөрийн улс дахь арга хэмжээнүүдийг бие даан хариуцаж, шаардлагатай тохиолдолд үндэсний хууль тогтоомж, олон улсын өмнө хүлээсэн үүргийнхээ дагуу эрсдэлийг бууруулах аливаа арга хэмжээг хэрэгжүүлэх эрхээ хадгална гэдгийг сануулан;
– ОУИНБ-ын Зөвлөлийн агаарын тээврийг эргэн сэргээх ажлын хэсэг (CART)-ийн үйл ажиллагааг дэмжиж, аялал жуулчлалын нийтлэг стандартуудад дижитал зохицолгоо, программуудыг харилцан хүлээн зөвшөөрөх, ирээдүйд гарч болзошгүй хямралыг илүү оновчтой байдлаар уг программд оруулж удирдахын тулд одоогийн цар тахлаас сургамж авах чухал ач холбогдолтойг онцолж
– Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-д COVID-19 цар тахлын үед агаарын тээврийн салбар дахь нийгмийн эрүүл мэндийн эрсдлийн удирдлагын хамтын ажиллагаанд тэр дундаа вакцины баталгаажуултын асуудлаар ОУИНБ-ын “Нисэхийн аюулгүй ажиллагаа”, “Хялбаршуулалт” чиглэлээр хийсэн бага хурлуудаас гарсан дүгнэлтийг харгалзан үзсэнд талархал илэрхийлж байна.
ДАРААХ ТУНХАГЛАЛЫГ БАТЛАВ:
1. ОУИНБ-ын олон улс дахь манлайллыг COVID-19 цар тахлаас агаарын тээврийн салбарыг эргэн сэргээх, ирээдүйд сэргэн босох чадварыг хангах, түүний дотор инновацийг урагшлуулан хөгжүүлэхэд Байгууллага гол үүрэг гүйцэтгэхэд хувь нэмэр оруулж байгаад талархаж байна;
2. Бид олон улсын агаарын тээвэрт COVID-19 цар тахлыг үүсгэгч SARS-CO V2 вирус болон бусад халдварт өвчний тархалтаас ОУИНБ-ын CART-аас гаргасан удирдамжийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах, олон улсын харилцааг аюулгүйгээр эргэн сэргээхэд гишүүн улс орнуудын эрсдэлийн удирдлагын стратегиудын уялдаа холбоог дэмжих, мөн нийгэм, байгаль орчин, агаарын тээврийн эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэлхийн эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ оруулна.
3. Үүнээс гадна бид олон улсын иргэний агаарын тээврийн олон шатлалт эрсдэлийн удирдлагын стратегийг баримтална. Энэхүү стратеги нь дасан зохицох чадвартай, пропорциональ, ялгаварлан гадуурхахгүй, , шинжлэх ухааны нотолгоонд тулгуурласан нийгмийн эрүүл мэндийн салбартай нягт холбоотой хамтран ажиллаж чиглүүлэгдсэн, тогтсон дадлага туршлагатай уялдуулан, Агаарын тээврээр зорчих тохиолдолд нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эпидемиологийн шалгуур үзүүлэлт, шинжилгээ хийлгэсэн байх шаардлага болон вакцинжуулалт, тэдгээрийг улс орнуудын хооронд цаг тухайд нь мэдээлэл солилцож буй эсэхэд хяналт тавих, тогтмол хянан баталгаажуулах болно.
4. Бид цаашид агаарын тээврээр хийгдэх вакцин тээвэрлэлт болон Ковид-19 цар тахлын эсрэг тэмцэх дэлхий нийтийн хүчин чармайлтыг дэмжихэд шаардагдах хүн хүч, эмнэлгийн хэрэгсэлийн хэрэгцээ, ялангуяа хөгжиж буй орнуудад хувь нэмэр үзүүлэх зорилготой;
5. Иргэний нисэхийн салбарт үзүүлж байгаа дэмжлэг, түүний дотор эдийн засаг болон санхүүгийн дэмжлэг нь шударга өрсөлдөөн, тэгш боломжийг хадгалахын зэрэгцээ үйл ажиллагааг дэмжих, үндсэн үйлчилгээ үзүүлэхийн ач холбогдлыг дахин нотолж байна;
6. Бид нисэхийн ажилтнууд, агаарын хөлгийн багийн гишүүд, нислэгийн удирдагчид түүнчлэн агаарын хөлгийн нислэгт тэнцэх чадварыг хангах замаар аюулгүй, найдвартай, нислэгийн хөдөлгөөний эмх цэгцтэй урсгалыг бий болгох үүрэгтэй;
7. Бид ОУИНБ болон бусад оролцогч талуудтай цахим программуудын /апликэйшн/ харилцан үйлчлэл/ харилцан хүлээн зөвшөөрөлт, цар тахалтай холбоотой туршилтын үр дүнг найдвартай дамжуулах, цар тахалтай холбоотой шинжилгээний баталгаажуулалт болон вакцинжуулалт, нөхөн сэргээлттэй холбоотой хувийн нууцлалыг хамгаалж цахим бус хүртээмжийг баталгаажуулахын тулд хамтран ажиллах болно;
8. Бид улс орнуудын цар тахлын үеийн өөр өөр нөхцөл байдлыг харгалзан үзэж вакцинд хамрагдаагүй зорчигчдод хөнгөлөлт үзүүлэхтэй зэрэгцэн олон улсын агаарын тээврээр аюулгүй аялуулах, вакцинжуулалтад хамрагдсан/ өвдөөд эдгэрсэн зорчигчдын шинжилгээ/ хорио цээрийн шаардлагыг хөнгөвчлөх/ арилгах зорилгоор COVID-19 цар тахлын хүрээнд эрсдэлд суурилсан хандлагыг олон улсын аялалд нэвтрүүлэх талаар ДЭМБ-аас гаргасан техникийн зөвлөмжийг дагаж мөрдөн зорчигчдын аялалыг хөнгөвчлөх үүрэгтэй. Ингэснээр бид зорчигчдын итгэл үнэмшлийг нэмэгдүүлж, олон улсын иргэний нисэхийг аюулгүй эргэн сэргээх боломжтой болно;
9. Бид олон улсын түншүүдтэй хамтран хоёр талт, бүс нутгийн болон олон талт нийгмийн эрүүл мэндийн корридор байгуулах, ижил төстэй үр дүнтэй бусад төрлийн гэрээ, хэлцэл хийх ялангуяа вакциныг харилцан хүлээн зөвшөөрөх, эрсдэлийг бууруулах нэмэлт арга хэмжээний талаар ОУИНБ, ДЭМБ-аас гаргасан удирдамжийг үндэслэн ажиллах үүрэг хүлээнэ;
10. Цар тахлын тоо буурах тусам одоо авч хэрэгжүүлж байгаа эрсдэлийн менежментийн арга хэмжээнүүдээс гарах стратегийн талаар чиглэл гаргуулах зорилгоор ОУИНБ-ын үйл ажиллагааг дэмжиж байна;
11. Бид хямралын хариу арга хэмжээний чадавхийг дээшлүүлж, шаардлагатай үед ОУИНБ-ын стандарт, санал болгож байгаа практик, зааварчилгааны материалыг тогтмол хянан шинэчлэх замаар олон улсын нисэхийн урт хугацааны тогтвортой байдлыг дэмжих, одоогийн болон болоод өнгөрсөн цар тахлын сургамжид үндэслэн ОУИНБ-ын сайн байрлуулж өгөх үүрэгтэй;
12. Нисэхийн урт хугацааны тогтвортой байдал, тогтвортой хөгжил, ирээдүйн өсөлт нь уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд оруулж буй хувь нэмрийг нэмэгдүүлж байна. НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаарх 26 дугаар хурал хуралдахыг хүлээж байна;
13. COVID-19 цар тахлаас агаарын тээврийн салбарыг аль болох хурдан эргэн сэргээхийн тулд бид нэгдэж, ОУИНБ-ын Ассамблейн 41 дүгээр чуулганыг чуулганы явцыг хянаж, цаашид авах шаардлагатай арга хэмжээг тодорхойлохыг санал болгож байна.