Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийг дагуу Иргэний нисэхийн ерөнхий газрын 2020-2021 оны үйл ажиллагаанд хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагыг сонгох нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна
Нэг.Зорилго
Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн болон тус байгууллагаас агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгуулагуудад, иргэний нисэхийн ажилтнуудад болон иргэд, зорчигчдод үзүүлж буй үйлчилгээ нь чанартай, хүртээмжтэй, хүнд сурталгүй шуурхай байгаа эсэхийн талаар судалж, түүнд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааг тодорхойлоход энэхүү үнэлгээний зорилго оршино. Энэхүү зорилгын хүрээнд дараахь зорилтыг тодорхойлж, үнэлгээ хийнэ:
- Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэлийг үнэлэх;
- Бодлого, үйл ажиллагаа агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгуулагуудад, иргэний нисэхийн ажилтнуудад болон иргэд, зорчигчдод хүрсэн байдлыг үнэлэх;
- Бодлого, үйл ажиллагаа иргэдэд хүрсэн байдлыг үнэлэх;
- Цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгуулагууд, иргэний нисэхийн ажилтнууд болон иргэдийн саналыг авах;
- Санал асуулгын дүнд үндэслэн үйл ажиллагааг сайжруулах, цаашид авах арга хэмжээний талаар дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх;
- Асуулгын дүнд үндэслэн үзүүлэх үйлчилгээг сайжруулах, цаашид авах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх.
Хоёр. Хамрах хүрээ
- Иргэний нисэхийн ерөнхий газрын хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг үнэлэх;
- Иргэний нисэхийн ерөнхий газраас агаарын тээвэрлэгч, иргэний нисэхийн үйлчилгээ эрхлэгч байгуулагуудад, иргэний нисэхийн ажилтнуудад болон иргэд, зорчигчдод үзүүлж байгаа үйлчилгээний чанар, хүртээмжийн талаар буюу хэрэглэгчийн сэтгэл ханамжийн байдалд үнэлгээ хийх.
Гурав. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагад тавигдах шаардлага
Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн үнэлгээний байгууллага дараахь шаардлагыг хангасан байна:
- Судалгааг гүйцэтгэх байгууллага нь судалгаа болон үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэн явуулдаг мэргэшсэн байгууллага буюу хуулийн этгээд / судалгааны хүрээлэн, төрийн бус байгууллага, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага/ байна.
- Багийн ахлагч нь судалгаа, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн судлаач, магистраас дээш зэрэгтэй байх;
- Судалгааны баг нь доод тал нь 5 гишүүнээс бүрдэх бөгөөд үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх, үүний дотор хэрэглэгчийн үнэлгээг хийж байсан туршлага нь давуу тал болно.
- Санхүүгийн болон хүний нөөцийн чадавхтай байх;
- Үнэлгээг удирдамжид заасан хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай байх.
Дөрөв. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагын бүрдүүлэх баримт бичиг
1.Хэрэглэгчийн үнэлгээ хийх байгууллага сонгон шалгаруулалтад оролцохдоо тус байгууллагад техникийн болон санхүүгийн саналаа ирүүлэх бөгөөд дараахь баримт бичгийг бүрдүүлнэ: Үүнд:
- Үнэлгээ хийх сонирхолоо илэрхийлсэн албан бичиг;
- Техникийн санал;
- Хэрэглэгчийн үнэлгээг өмнө нь хийж байсан туршлагын талаарх мэдээлэл, танилцуулга;
- Түүврийг сонгох, мэдээлэл цуглуулах арга зүй;
- Хэрэглэгчийн үнэлгээг гүйцэтгэх ажлын төлөвлөгөө;
- Багийн бүтэц, бүрэлдэхүүн, туршлага, товч намтар;
- Санхүүгийн санал;
- Байгууллагын танилцуулга;
- Байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ;
- Байгууллагын татварын өргүй тухай тодорхойлолт;
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын өргүй тухай тодорхойлолт;
- Нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт;
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт;
- Байгууллагын менежментийн чадавх, нөөц.
Тав. Хэрэглэгчийн үнэлгээ хийх хөндлөнгийн байгууллагын үүрэг
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2017 оны 302 дугаар тушаалаар баталсан “Хэрэглэгчийн үнэлгээний ерөнхий удирдамж”-ийн 2 дугаар хавсралтыг удирдлага болгон, санал асуулгын агуулга, үнэлгээний аргачлал, үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлнэ.
- Иргэний нисэхийн ерөнхий газартай байгуулсан гэрээ болон ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн баталсан ажлын удирдамжийг мөрдөж ажиллана.
- Байгууллагын нууцлалыг чандлан хадгална.
- Хэрэглэгчийн үнэлгээг тавигдах шаардлагын түвшинд нэгтгэн гүйцэтгэж, ЗГХЭГ-ын даргын 302 дугаар тушаалын хүснэгт-3 /Тайлагналт ба хугацаа/, удирдамжийн хавсралт-3 /Тайлангийн бүтэц/ дагуу гаргаж, дүнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн хуралд танилцуулна.
Зургаа. Сонгон шалгаруулалтын материал авах хугацаа, байршил
Сонгон шалгаруулалтын материалыг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 00 минутаас 17 цаг 00 минут хүртэл доорх хаягаар хүлээн авна.
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 21 дүгээр хороо
Иргэний нисэхийн ерөнхий газар
Утас:71282034, 71283051
Цахим хаяг: suvd.d@mcaa.gov.mn; bat-aldar.g@mcaa.gov.mn