Нийтлэгдсэн 2021-12-07

НЭН ТҮРҮҮНД НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААГ ХАНГАЖ АЖИЛЛАХЫГ ҮҮРЭГДЛЭЭ

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан харьяа байгууллагын удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өглөө.

ИНЕГ-ын дарга “Та бүхний ажлын хариуцлага, зохион байгуулалт эцсийн дүндээ нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагаанд нөлөөлдөг. Эрхээ түрүүлж эдлээд үүрэг хариуцлагаа хойш тавьдаг асуудлыг өнөөдрөөс эхлэн засах шаардлагатай” хэмээн сануулаад, нисэхийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааг нэн түрүүнд тавьж ажиллахыг онцгойлон анхаарууллаа.

Удирдах ажилтан бүр ажлын байрны тодорхойлолтоор өгөгдсөн үүрэг, зорилго зорилтыг чанд мөрдөж, батлагдсан зохион байгуулалт бүтцийн дагуу хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах, асуудалд ажил хэрэгч бус байдлаар хандахгүй байхыг даалгалаа.

“Салбарын нэр хүнд, хамт олны эерэг уур амьсгал маш чухал бөгөөд  удирдлага ямар байхаас хамт олны ажлын бүтээмж шалтгаалдаг. Дарга бус, хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, үнэлэгдсэн, манлайлагч удирдлага байх ёстой” гэдгийг тэрбээр анхааруулаад, хамт олны эв нэгдлийг хангаж ажиллах 6 сарын хугацаатай үүрэг өглөө.

Мөн төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж буй агентлаг-иргэний нисэхийн ерөнхий газрын ажилтан бүр “хариуцлага” гэдэг үгийг цаг ямагт санаж, сахилга хариуцлага, ажлын бүтээмжийг өндөржүүлж ажиллах шаардлагатайг ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан тодотголоо.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper