Зорилго | Нисэхийн сургалтын төв, Тайландын Хаант Улсын Иргэний нисэхийн сургалтын төвтэй хамтран зохион байгуулах “STP 052 Аэродромын нислэгийн удирдагч бэлтгэх сургалт”-д орон нутгийн нисэх буудлуудад нислэгийн удирдагчаар тогтвор суурьшилтай ажиллах суралцагчдыг сонгон шалгаруулах. |
Сургалт зохион байгуулагдах хугацаа | Сургалтыг ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төвд 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрүүдэд зохион байгуулна. |
Ерөнхий шаардлага | – 19-28 хүртэлх насны;
– Бүрэн дунд боловсрол эзэмшсэн байх; – Ерөнхий англи хэлний B1 түвшний мэдлэгтэй байх; – Их дээд сургууль төгссөн бол давуу тал болно; |
Бүрдүүлэх материал | – Төрийн албан хаагчийн анкет /Маягт татах/;
– Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар; – Их, дээд сургууль төгссөн бол дипломын хуулбар; – Иргэний үнэмлэхний хуулбар; – Өргөдөл /Маягт татах/. |
Материал хүлээн авах | 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 08:00 цагаас 12 дугаар сарын 13-ны өдрийн 16:00 цаг хүртэл undraa.e@mcaa.gov.mn цахим шуудангаар хүлээн авна. |
Сонгон шалгаруулалтын хугацаа, газар | 1-р үе шат: 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр НСТ-д
2-р үе шат: 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 22-ны өдрүүдэд Сонгдо эмнэлэгт зохион байгуулагдана. |
Сонгон шалгаруулалтын шалгуур | 1-р үе шат.
– Ерөнхий мэдлэгийн шалгалт – Ерөнхий Англи хэл В1 түвшний шалгалт – Сэтгэл зүйн шалгалт, ИНД-67.107(C) – Сэтгэхүйн шалгалт /IQ тест/ 2-р үе шат. – Нэгдүгээр үе шатанд тэнцсэн 16 горилогчид ИНД-67.107 шаардлагын дагуу эрүүл мэндийн үзлэгт хамрагдана. |
Сургалтын төлбөр | Нэг суралцагчийн сургалтын төлбөр 17,970,000 төгрөг
/2021 оны 12 сарын 07-ны өдрийн Монгол банкны ханшаар 1BHT=87.60₮-өөр тооцов/ |
Холбоо барих утас | 71-282128, 99079476 |
Жич: Цахимаар материал ирүүлэхдээ PDF файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж ирүүлэхийг анхаарна уу.