Орон нутгийн нисэх буудлын удирдлагууд өнгөрч буй онд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна.
2021 онд “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэлтийн ажлыг амжилттай зохион байгуулсан, Хөшигийн хөндийд шинээр баригдсан Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орж, үйл ажиллагаагаа эхлүүлсэн, “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын цаашдын ашиглалтын төлөвлөгөө”-г шинэчлэн боловсруулж батлуулсан, Хэнтий аймгийн Дадал сум дахь нисэх буудлын шинэ бүтээн байгуулалтыг эхлүүлсэн гээд иргэний нисэхийн салбарт нисэх буудлын чиглэлээр бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөсөн жил байлаа.
Орон нутгийн нисэх буудлуудын удирдлагууд жилийн эцсийн тайлангаа хамгаалахаас гадна 12 дугаар сарын 09, 10-ны өдрүүдэд сургалтад хамрагдах юм.