Нийтлэгдсэн 2021-12-20

ИНЕГ-ЫН ХАБЭА-Н САЛБАРТ ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛЖ БУЙД ТАЛАРХАВ

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хамтран ажилласныг үнэлж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хөгжлийн мэргэжлийн нэгдсэн холбооноос ИНЕГ-т “Талархал” ирүүллээ.

Тус холбооноос жил бүр зохион байгуулдаг “Нэн тэргүүнд ХАБ” бага хурал, “ХАБЭА-н сарын аян”, “ХАБЭА-г эрхэмлэгч хамт олон” болон бусад сургалт, семинар, хэлэлцүүлэг, туршлага солилцох үйл ажиллагаанд ИНЕГ-аас тогтмол идэвхтэй оролцож буйд ийнхүү талархсан байна.

ИНЕГ-аас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй удирдах тогтолцоог бүрдүүлэх үүднээс ХАБЭА-н тухай хуулийн дагуу ХАБЭА-н асуудал хариуцсан нэгж байгуулж, ажилтны тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ ХАБЭА-н зөвлөл, дэд зөвлөлүүд, ҮОХХ-ыг судлан бүртгэх комиссын гишүүдийг чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна.

ИНЕГ, түүний харьяа салбар нэгжийн ажилтнуудын нийгмийн баталгааг хангах хөтөлбөрийг 2021 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд Эрүүл мэнд, спортын цогцолборыг шинээр байгуулж, эрүүл мэндийн үзлэгийн мөрөөр авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон ажилтнуудыг чийрэгжүүлэх, спортоор хичээллэх орчин нөхцөлийг бүрдүүллээ.

ИНЕГ-ын харьяа алба нэгжүүд нь ХАБЭА-н үзлэг, 1, 2 дах шатны хяналтыг хэрэгжүүлж байгаа ба байгууллагын удирдлагаар батлагдсан календарьчилсан хуваарь, удирдамжаар явагддаг дотоод хяналт шалгалт болон навигацийн үзлэгийн хүрээнд ХАБЭА-н үзлэг, 3 дахь шатны хяналтад тус тус хамрагдаж, өгөгдсөн зөвлөмж, шаардлагын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

“Нисэхийн сургалтын төв” нь ХНХЯ-ны харьяа ХАБЭМТ-өөс ХАБЭА-н сургалт явуулах эрхээр гэрчилгээжсэн бөгөөд 2021 онд ХАБЭА-н нийт ажилтны сургалтад 1163 ажилтан, ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтны мэргэшүүлэх сургалтад 24 ажилтан хамруулжээ.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper