Ажлын байрны сонгон шалгаруулалтын зар
- Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Үнэмлэх гэрчилгээжүүлэлтийн хэлтэс
Ажлын байрны нэр: НИСЭХ БҮРЭЛДЭХҮҮН ХАРИУЦСАН АХЛАХ БАЙЦААГЧ-1
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
– Иргэний нисэхийн тухай Монгол улсын хуулийн 39¹.1-ийн дагуу нисгэгч, нисэх инженерийн үнэмлэх зэрэглэл олгох, сунгахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах, ИНД-61, ИНД-63-ийн хэрэгжилтэд хяналт тавих;
– Иргэний нисэхийн сургалтын байгууллагыг гэрчилгээжүүлэх, аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийх, агаарын тээвэрлэгчдэд аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийх;
– Холбогдох хууль дүрмүүдийг тайлбарлан таниулах, сургалт явуулах, зөвлөмжийн цувралд санал боловсруулах, ИНБД, журмуудад нэмэлт өөрчлөлт оруулах санал гаргах, заавар журам боловсруулах, хянах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй;
Мэргэжил: Нисгэгч
Мэргэшил: ATPL, CPL хүчин төгөлдөр үнэмлэх зэрэглэлтэй байх;
Туршлага: Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан байх.
Мэдлэг, ур чадвар:
- Иргэний нисэхийн тухай олон улсын конвенци, түүний хавсралт, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичгийн талаар өндөр мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, мэргэжлийн дүгнэлт гаргах, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Хувь хүний болон харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-аас албан ёсны аль нэг хэлийг мэргэжлийн хүрээнд сонсож ойлгох, ярьж чаддаг түвшинд эзэмшсэн байх;
- Монгол хэл, бичгийн дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын алдаагүй боловсруулдаг байх;
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой бол давуу тал болно;
- Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс
Ажлын байрны нэр: НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ-1
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
– Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйл, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд агаарын тээвэрлэгч болон нислэгийн үйл ажиллагаа эрхлэгчид гэрчилгээ зөвшөөрөл, үнэмлэх зэрэглэл олгох, сунгахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
– Агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааны стандарт үйл ажиллагаанд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийх;
– ИНД-12-т заасан нислэг техникийн тохиолдлын талаарх мэдээллийг хүлээн авах, бүртгэх;
- Байгууллагын нэр: Иргэний нисэхийн ерөнхий газрын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албаны Нислэгийн стандарт, үйл ажиллагааны хяналтын хэлтэс
Ажлын байрны нэр: НИСЭХИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ХЯНАЛТЫН БАЙЦААГЧ-1 /хөдөлмөрийн хугацаатай гэрээгээр/
Гүйцэтгэх үндсэн үүрэг:
– Иргэний нисэхийн тухай хуулийн 13 дугаар зүйл, иргэний нисэхийн холбогдох дүрмийн хүрээнд агаарын тээвэрлэгч болон нислэгийн үйл ажиллагаа эрхлэгчид гэрчилгээ зөвшөөрөл, үнэмлэх зэрэглэл олгох, сунгахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
– Агаарын тээвэрлэгчдийн нислэгийн аюулгүй ажиллагааны стандарт үйл ажиллагаанд нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт шалгалт хийх;
– ИНД-100 дүрмийн хүрээнд аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавих, үнэлгээ хийх, агаарын тээвэрлэгчдийн аюулгүй ажиллагааны гүйцэтгэлийг хянах;
Ажлын байранд тавигдах шаардлага
Боловсрол: Бакалавраас доошгүй зэрэгтэй
Мэргэжил: Нисгэгч
Мэргэшил: ICAO-ын Док.8335-ийн дагуу зохих сургалтад хамрагдаж мэргэшсэн байх.
Туршлага: Иргэний нисэхийн салбарт мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх.
Мэдлэг, ур чадвар:
- Иргэний нисэхийн тухай олон улсын конвенци, түүний хавсралт, Олон улсын иргэний нисэхийн байгууллагын баримт бичгийн талаар өндөр мэдлэгтэй байх;
- Багаар ажиллах, мэргэжлийн дүгнэлт гаргах, баримт бичиг боловсруулах чадвартай байх;
- Хувь хүний болон харилцааны ур чадварыг эзэмшсэн байх;
- Компьютерийн өргөн хэрэглээний программуудыг ашиглаж чаддаг байх;
- Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)-ын албан ёсны аль нэг хэлийг мэргэжлийн хүрээнд сонсож ойлгох, ярьж чаддаг түвшинд эзэмшсэн байх;
- Монгол хэл, бичгийн дүрмийн дагуу үг үсгийн болон утга найруулгын алдаагүй бичдэг байх;
- Англи хэлний түвшин тогтоох шалгалтын оноотой бол давуу тал болно;
Бүрдүүлэх материал:
- Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
- Төрийн албан хаагчийн анкет (2019 онд батлагдсан маягтын дагуу);
- Иргэний үнэмлэхний хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх, эсхүл төрийн үйлчилгээний цахим лавлахаас сүүлийн 30 хоногийн дотор авсан байх/
- Их, дээд сургууль төгссөн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байх);
- Мэргэжлийн үнэмлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан сертификатын хуулбар;
- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг нотлох баримт;
- Сүүлд ажиллаж байсан байгууллагаас ажил байдлын тодорхойлолт
- Англи хэлний түвшин тогтоох шалгалт өгч байсан бол нотлох баримт
Материал хүлээн авах:
Ажил горилогчийн материалыг 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 09:00 цаг хүртэл purevdulam.g@mcaa.gov.mn цахим хаягаар хүлээн авна.
Харилцах утас: 71-282252
Сонгон шалгаруулалтын хугацаа:
Материалын шаардлага хангасан ажил горилогч нарт утсаар мэдэгдэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр сонгон шалгаруулалтад оруулна.
Жич: Материал ирүүлэхдээ PDF өргөтгөлтэй файл хэлбэрээр, цахим шуудангийн утга /Subject/ дээр нэрээ бичиж илгээх.
Сонгон шалгаруулалтад оролцдоос ирүүлсэн материалыг буцаан олгохгүй бөгөөд албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй эсхүл дээрх материалыг дутуу бүрдүүлсэн ажил горилогчийг бүртгэх боломжгүйг анхаарна уу.