Нийтлэгдсэн 2021-12-22

С.МӨНХНАСАН: “БУЯНТ-УХАА” ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫГ ИРГЭНИЙ НИСЭХИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮР АШИГТАЙ АЖИЛЛУУЛНА

ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Нисэхийн мэдээллийн үйлчилгээний алба, Нислэгийн урсгал төлөвлөлтийн алба, Нислэгийн журам боловсруулалтын алба, Аж ахуйн үйлчилгээ, дулаан сантехникийн алба болон “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын ажилтнуудтай уулзаж, иргэний нисэхийн салбарт ирэх онуудад хийж хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны талаар танилцууллаа.

Манай улсын Иргэний нисэхийн салбарт сүүлийн 2 жилийн хугацаанд бий болсон хүндрэлээс гарах, нислэг болон зорчих урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэний нисэхийн салбарт “Эрүүл эрх зүй”, “Чөлөөт агаарын зай”, “Хөх тэнгэр”, “Дэлхийн хүн”, “Дүүлэн нис”, “Сэтгэл татам нисэх буудал” гэсэн зургаан чиглэлээс бүрдэх “Хил хязгааргүй нисэх” бодлогыг 2025 он хүртэл хэрэгжүүлэхийг эхлээд дуулгалаа.

Тухайлбал, “Сэтгэл татам нисэх буудал” бодлогын хүрээнд олон улсын болон орон нутгийн зангилаа нисэх буудлуудын сүлжээг байгуулах замаар нисэх буудлын үйлчилгээг хөгжүүлэхээр төлөвлөж байна. “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудал 2021 оны 7 дугаар сард ашиглалтад орсон. Ингэснээр “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг Иргэний нисэхийн чиглэлээр ашиглах шийдвэрийг Засгийн газраас гаргасан. ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан хэлэхдээ “Нийт 21 мянган мкв талбайтай “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлыг нөөц нисэх буудлаар ашиглах 1 жилийн зардал 9.8 тэрбум байдаг. Энэ зардлыг бид эргээд нисэх буудлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, бизнесийн төв болгосноор олох бүрэн боломжтой. Бидний тооцоолсноор нийт 7 мянган мкв талбайг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой гэж харж байна. Сургалт, бизнес, банк санхүүгийн чиглэлийн олон газраас хамтран ажиллах санал ирсэн. Бид “Сэтгэл татам нисэх буудал” бодлогын хүрээнд олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа” гэлээ. Дээрх бодлогын хүрээнд мөн “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг Олон улсын зангилаа нисэх буудал болгон өргөжүүлэх, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шинэ түвшинд гаргах зорилт тавиад байна.

Уулзалтын төгсгөлд ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан алба хэлтсийн ажилтнуудын санал хүсэлтийг сонсож, асуултад хариуллаа. Тэрбээр ирэх 2022 онд дор бүрнээ үүрэг хариуцлагаа ухамсарлаж, удирдлага болон ажилтнууд нэг зорилго, нэг сэтгэл зүрхээр амжилттай ажиллахыг хүссэн юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper