Нийтлэгдсэн 2021-12-28

“СПОРТООР ЭРҮҮЛЖЬЕ” АЯНЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Эрүүл мэнд, спортын цогцолборын хамт олон Иргэний нисэхийн залуучуудын холбоотой хамтран тус цогцолборт фитнесийн тоног төхөөрөмж авах зорилтот хандивын аяныг эхлүүллээ.

Энэхүү аянд Холбоо, навигаци, ажиглалтын албаны хамт олон нэгдэж, 1,220,000 төгрөгийн хандив цуглуулсныг ээлжийн ахлагч инженер Р.Цагаанхүү албаа төлөөлж ЭМСЦ-ын дарга Т.Хуланд хүлээлгэн өглөө.

2021 оны 02 дугаар сарын 17-ний өдөр баталсан Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу төсвийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болсон тул байгууллага, аж ахуйн нэгж, иргэн бүр дотоод нөөц бололцоогоо дайчлан цар тахлын эсрэг дархлаагаа сайруулах, бие бялдраа хөгжүүлэх үүднээс хамтдаа чадах бүхнээрээ зүтгэж, нэг нэгийгээ дэмжихийг спортод элэгтэй нийт ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагуудад уриалж байгаа бөгөөд хандивын хайрцгийг алба нэгжүүдээр аялуулах юм.

Аяны салхийг хагалж, хамт олныхоо хандивыг хүлээлгэн өгсөн ХНАА-ныхан Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албыг хандивын аянд уриалан дуудлаа.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper