AНХ УДАА ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДЛЫН НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭЛТИЙГ АМЖИЛТТАЙ ХИЙВ
Иргэний нисэхийн салбарынхан түүхэндээ анх удаа олон улсын нисэх буудлын нүүлгэн шилжүүлэлтийг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Иргэний нисэхийн салбарын түүхэн том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг ханган ажиллах Засгийн газрын даалгаварын дагуу Зам, тээврийн хөгжлийн сайдаар “Чингис Хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлыг хангах нэгдсэн төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлэв.
Нэгдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлэх үүднээс ИНЕГ-ын даргын тушаалаар “Буянт Ухаа” Олон улсын нисэх буудлын нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулж, үйл ажиллагааны бэлэн байдлыг хангуулах үүрэг бүхий “Нүүлгэн шилжүүлэх удирдлагын төв”-ийг байгуулан ажилласан бөгөөд тус төвийн гишүүд 2021 оны 06 дугаар сарын 02 ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 04 ний өдрүүдэд “Чингис Хаан” Олон улсын нисэх буудалд байрлан ажиллаж, нүүлгэн шилжүүлэлтийн бэлтгэл ажлыг хангуулан, нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагааг аюулгүй, үр дүнтэйгээр нүүлгэх ажлыг агаарын тээвэрлэгч байгууллагууд болон хил, хилийн хяналт, шалгалтын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм