ОЛОН УЛСЫН ШИНЭ НИСЭХ БУУДАЛ АШИГЛАЛТАД ОРЖ, ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЯПОНЧУУД КОНЦЕССИЙН ГЭРЭЭГЭЭР ХАРИУЦНА
Монгол Улсын иргэний нисэхийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад орлоо. Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр барьж байгуулсан, Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” Олон улсын нисэх буудал нь 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд жилд 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай.
Шинэ нисэх буудлын менежментийг Монгол Улсад анх удаа хувийн хэвшил хариуцахаар болж, Япон компаниудын түншлэл болон Монголын төрийн өмчит компани хамтарсан “Нью Улаанбаатар Интернейшнл Эйрпорт” ХХК Монгол Улсын Засгийн газартай концессийн гэрээ байгуулан ажилллаж эхлэв.
Хэдийгээр дэлхий дахинд Ковид-19 цах тахлын аюул нөмөрч, хүнд цаг үе байгаа хэдий ч Монгол Улс агаарын тээврийг сэргээх чиглэлээр хүчин чармайлт гарган Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын үйл ажиллагааг амжилттай эхлүүлсэнд Олон Улсын Иргэний нисэхийн байгууллага баяр хүргэлээ.