Нийтлэгдсэн 2021-12-31

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД ЦУВРАЛ №04

АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧДЭД ОРЧИН ҮЕИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИОР ОНГОЦ СУМЛАНА

Үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Чингис хаан” Олон улсын шинэ нисэх буудалд орчин үеийн шинэ технологиор онгоц сумлаж эхэллээ.

Нисэхийн аюулгүй ажиллагааг хангахад нэн тэргүүн анхаарах ёстой асуудлуудын нэг нь агаарын хөлөгт аюулгүй, найдвартай шатахуун сумлах ажлын гүйцэтгэл байдаг бөгөөд шинэ нисэх буудал дахь шатахуун хангамжийн байгууламж нь нэгэн зэрэг гурван агаарын хөлөг сумлах  хүчин чадалтай юм.

Мөн шатахуун хангамжийн байгууламж нь тус бүр 2000 м/куб багтаамжтай 4 ш нөөцлөх савтай, терминалийн 6 зогсоолд гидрант системтэй,  1 худаг нь 1 минутанд 1000 галлон буюу 3780 литр хүртэл шатахуун шахах боломжтой.

Шинэ нисэх буудлын шатахууныг шинжлэх орчин үеийн технологи бүхий иж бүрэн лаборатори ажиллаж байна.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper