МОНГОЛ УЛСЫН АГААРЫН ЗАЙД АЖИГЛАЛТЫН ADS-B СИСТЕМ БҮРЭН НЭВТРЭВ
Монгол улсын агаарын зайн нислэгийн хөдөлгөөний ажиглалтын удирдлагын зайчлалд автомат хамааралтай ажиглалтын ADS-B системийг бүрэн ашиглаж эхэллээ.
Агаарын навигацийн үйлчилгээнд ажиглалтын тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх зорилгоор 2007 оноос хэрэгжүүлж эхэлсэн төслийн үр дүнд эдүгээ нислэгийн хөдөлгөөний удирдлагын үйлчилгээнд 7 иж бүрдэл ажиглалтын радиолокаторийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар 4 ажиглалтын удирдлагын бүсэд үйлчилгээ үзүүлж байна.
2013 оноос эхлэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан ажиглалтын системийг нэвтрүүлэх, ажиглалтын тоног төхөөрөмжийн хамрах хүрээг өргөтгөх, ажиглалтын системийн ашиглалтын зардлыг бууруулах, найдвартай ажиллагааг сайжруулах, олон улсын иргэний нисэхийн байгууллагаас бүс нутгийн хэмжээнд агаарын навигацийн үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор нийт 10 иж бүрдэл dual ADS-B станц, 2 иж бүрдэл single ADS-B станцыг суурилуулан ашиглаж байна.