Нийтлэгдсэн 2021-12-31

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН 2021 ОНЫ ОНЦЛОХ АЖЛУУД ЦУВРАЛ №09

ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРЫН АЖИЛЧДЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН АСУУДЛЫГ ШИЙДВЭРЛЭХЭД ТОМООХОН ХУВЬ НЭМЭР ОРУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТУУД АШИГТАД ОРОВ

Иргэний нисэхийн салбарын ажилчдын эрүүл мэнд болон нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон хувь нэмэр оруулах бүтээн байгуулалтын ажлууд дуусч, үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 96 жилийн ой, Агаарын тээвэрчдийн баярын өдрөөр иргэний нисэхийн салбарын ажилчдын хүүхдүүдэд зориулан бүтээн байгуулсан хүүхдийн цэцэрлэг үүдээ нээж, Хан-Уул дүүргийн 250 дугаар цэцэрлэгийн “Буянт-Ухаа” салбар болон ажиллаж эхэллээ.

Хотын төвөөс зайдуу оршдог, ажилдаа ирж, очихдоо багагүй цаг хугацааг замд өнгөрөөдөг иргэний нисэхийн салбарын бага насны хүүхдүүдтэй ажилчдад хүүхдээ харж хандах асуудал хүндрэлтэй байдаг бөгөөд энэ асуудлыг шийдвэрлэх үүднээс салбарын ажилчдынхаа хүүхдүүдэд зориулсан 210 ортой цэцэрлэгийг барьж ашиглалтад оруулсан юм.

Мөн ИНЕГ-аас ажилчдынхаа эрүүл чийрэг байх, дасгал хөдөлгөөн хийх нөхцөл бололцоог нь хангах үүднээс иж бүрэн Спорт цогцолбор барьж байгуулсан бөгөөд цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан үйл ажиллагааг нь туршилтаар эхлүүллээ.

Салбарын ажилчдынхаа эрүүл мэндэд томоохон хувь нэмэр оруулах энэхүү спорт цогцолбор нь спорт заал, том хүний болон хүүхдийн усан бассейн, фитнесс, чийрэгжүүлэлтийн танхим гээд иж бүрэн спортын барилга байгууламж юм.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper