Гэр орон нь гал түймрийн гамшигт өртсөн иргэний нисэхийн 2 ажилтанд ИНЕГ-ын даргын тушаалаар шинэ оны босгон дээр 5 ханатай гэр олголоо.
ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Иргэний нисэхийн ерөнхий газрын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 8.1 дэх заалт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын зөвлөлийн 2021 оны 12 дугаар хурлын шийдвэрийг үндэслэн “Буцалтгүй тусламж олгох тухай” тушаал гаргаж, Аюулгүй байдал, хамгаалалтын албаны ажилтан Ч.Хурцбаатар, Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны онгоц үйлчилгээний жолооч-оператор Ц.Отгонбаатар нарын гэр орон нь гал түймрийн гамшигт өртөж, эд хөрөнгийн хохирол учирсан тул ар гэрийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, тус бүр 5 ханатай гэр олгосон батламжийг өнөөдөр гардууллаа.