Нийтлэгдсэн 2022-01-03

СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ИНЕГ-ЫН БАГ ТАМИРЧДАД ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

           

Монгол Улсад Автотээврийн салбар үүсч хөгжсөний түүхт 95 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдсан Зам тээврийн салбарын аварга шалгаруулах спортын таван төрөлт тэмцээнд хурд хүч, авхаалж самбаа, авьяас чадвараа дайчлан амжилттай оролцож, медальт байранд шалгарсан ИНЕГ-ын баг тамирчдын шагналыг өнөөдөр ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан гардуулан өглөө.

Тодруулбал, гар бөмбөгийн төрөлд ИНЕГ-ын эрэгтэй, эмэгтэй баг тус бүр мөнгөн медаль, теннисний төрөлд ИНЕГ-ын эрэгтэй баг мөнгөн медаль, эмэгтэй баг хүрэл медаль, шатрын төрөлд ИНЕГ-ын тамирчин Г.Мөнгөлдэй хүрэл медаль тус тус хүртсэн юм. Амжилт гаргасан баг тамирчиддаа ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан баяр хүргээд, амжилт хүслээ.

Шагнал гардсан баг тамирчид шагналаасаа Эрүүл мэнд, спортын цогцолборт фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аянд 350 мянган төгрөг хандивлалаа.

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper