Нийтлэгдсэн 2022-01-10

“СПОРТООР ЭРҮҮЛЖЬЕ” АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Эрүүл мэнд, спортын цогцолборт фитнесийн тоног төхөөрөмж авах “Спортоор эрүүлжье” зорилтот хандивын аяныг 2021 оны 12 дугаар сард эхлүүлсэн. Аяны хүрээнд өнгөрөгч баасан гараг буюу нэгдүгээр сарын 08-ны өдөр Монголын Нислэгийн Удирдагчдын Холбооны тэргүүн Г.Батбулган хамт олноо төлөөлөн, 2 сая төгрөг хандивлалаа.

Мөн дээрх аянд Холбоо, навигаци, ажиглалтын албаны хамт олон нэгдэж, 1 сая 220 мянган төгрөг, Зам тээврийн салбарын аварга шалгаруулах спортын тэмцээнд  амжилттай оролцож, медальт байранд шалгарсан ИНЕГ-ын баг тамирчид 350 мянган төгрөг тус тус хандивласныг ХНАА-ны ээлжийн ахлагч инженер Р.Цагаанхүү, ИНЕГ-ын багийн ахлагч Х.Одхүү нар хамт олноо төлөөлөн Эрүүл мэнд, спортын цогцолборын дарга Т.Хуланд гардуулан өгсөн юм.

2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 43 дугаар тогтоолын дагуу төсвийн хөрөнгөөр фитнесийн тоног төхөөрөмж худалдан авах боломжгүй болсон. Тиймээс аж ахуйн нэгж, байгууллага, иргэн бүр дотоод нөөц бололцоогоо дайчлан, цар тахлын эсрэг дархлаагаа сайжруулж, бие бялдраа хөгжүүлэх үүднээс хамтдаа зүтгэж, нэг нэгнээ дэмжихийг спортод элэгтэй нийт ажилтан, албан хаагч, хамтран ажиллагч байгууллагууддаа уриалж, хандивын хайрцгийг алба нэгжүүдээр аялуулж байна.

 

sextubesoftware downloadدانلود نرم افزارดาวน์โหลดتحميل برنامجkozmikpandadownloadrosoftsniper